分类
招聘公告

Аудитор

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны дотоод үйл ажиллагаанд аудит хийх, тайлан, дүгнэлт боловсруулах, зөвлөмж өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  2. Банк, санхүүгийн салбарт Санхүү, НББ, Зээл, Эрсдэлийн удирдлага чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  3. Хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  4. Хариуцлага хүлээх чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, шударга байх
  5. Тооцоолол, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай, excel программын дундаас дээш түвшний мэдлэгтэй
  6. Багаар ажиллах чадвартай
  7. Баримт бичиг боловсруулах чадвартай
  8. Харилцааны ур чадвартай
分类
招聘公告

Ахлах менежер /Салбарын удирдлагын газар/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Салбар, нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаагаар хангахад хяналт тавих, удирдан зохион байгуулах
  2. Салбарт хэрэгжих бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд гарах процесст дэмжлэг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх байдлаар салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  3. Харилцагчийн үйлчилгээний стандарт, түүний хэрэгжилт, дотоод хяналтын зөв тогтолцоо бүрдүүлэн салбарын ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн гүйцэтгэлд хяналт тавих
  4. Салбарын болон газар, хэлтсийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн бодлого болон сургалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Эдийн засаг, Банк санхүү, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Банк санхүү, бизнесийн салбарт 3 буюу түүнээс дээш жил ажилласан. Салбарын дотоод хяналт, банкны нягтлан бодох бүртгэл, харилцагчийн үйлчилгээ, зээлийн чиглэлээр ажилласан туршлагатай байх

Нэмэлт мэдээлэл

  1. Англи хэлний бичгийн болон ярианы дунд түүнээс дээш мэдлэгтэй байх, бусад хэл эзэмшсэн бол давуу тал болно
  2. Байгууллагын дотоод соёлд нийцсэн зан чанартай байх, ажил хэрэгч нямбай, үнэнч шударга, итгэл даах чадвар, хувийн зохион байгуулалт, эмх цэгц сайтай, сахилга баттай, хариуцлагатай, байгууллага хамт олны нууцыг хадгалах, цаг ашиглалт сайтай, шуурхай ачаалалтай ажиллах чадвартай байх
分类
招聘公告

Маркетингийн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, дизайны шийдэл гаргах
  2. Зах зээл, хэрэглэгчдийн судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх
  3. Олон нийтэд хүрч буй банкны бүх сурталчилгаа мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх, түгээх
  4. Сошиал сувгаар зорилтод контент бэлтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Маркетингийн удирдлага, санхүүгийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  3. Хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  4. Мэргэжлээрээ 2 буюу түүнээс дээш жил ажилласан байх
  5. Зах зээл, хэрэглэгчдийн судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх
  6. Маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, дизайны шийдэл гаргах чадвартай, өгөгдсөн асуудалд дүн шинжилгээ хийх
  7. Хурдан хугацаанд бие даан шийдвэр гаргадаг
  8. Харилцааны өндөр ур чадвартай байх, ажил хэрэгч, нягт нямбай.
分类
招聘公告

Нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх
  2. Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх
  3. Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах
  4. Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан бол бусад мэргэжилтэй байж болно
  2. MS Excel, Word зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  3. Бие даан суралцах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх
  4. Банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  5. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  6. Олон улсын болон МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл тухайн зэргийг авахаар горилж буй бол давуу тал болно.
分类
招聘公告

Ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх, удирдан зохион байгуулах
  2. Хариуцсан төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих
  3. Нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, СТОУС, НББОУС, хууль тогтоомжийг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд бүрэн нийцүүлж, хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах
  4. Тайлан, мэдээллийг боловсруулж, зохицуулах байгууллагад цаг хугацаанд нь хүргүүлэх
  5. Ажилтнуудыг сургах, сургалтын материал, гарын авлага боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Журам, заавар боловсруулах чадвартай /сонирхолтой/
  3. Судалгаа хийх, бие даан суралцах чадвартай, нягт нямбай байх
  4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, сурч хөгжих эрмэлзэлтэй, бүтээлч байх
  5. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  6. Банкны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
分类
招聘公告

Харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах
  2. Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих
  3. Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  4. Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банкны системд багадаа 1 жил ахлах эсвэл мэргэшсэн теллерээр ажиллаж байсан туршлагатай
  3. Удирдан манлайлах чадвартай
  4. Хэрэглээний програм болон бүртгэлийн систем /NES/-ийн мэдлэгтэй байх
  5. Англи эсвэл орос хэлний мэдлэгтэй
  6. Харилцааны болон борлуулалт хийх ур чадвартай
  7. Асуудал шийдвэрлэх чадвартай
  8. Хариуцлагатай.
分类
招聘公告

Харилцааны менежер /ХУВИЙН БАНК/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  3. Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  4. Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банкны системд ажилласан туршлагатай бол давуу талтай
  3. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  5. Багаар болон бие даан ажиллах чадвартай
  6. Ажлын ачаалал даах чадвартай
  7. Харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай.
分类
招聘公告

Харилцааны менежер /БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ГАЗАР/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  3. Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  4. Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах
  5. Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банк, санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  3. Харилцааны өндөр ур чадвартай
  4. Борлуулалт хийх ур чадвартай
  5. Нийгмийн идэвхи санаачилгатай; хариуцлагатай
  6. Хурдан шуурхай, багийн ажиллагаа сайтай
  7. Ажлын ачаалал даах чадвартай.
分类
招聘公告

Хуульч, хуулийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны эрхэлж буй үйл ажиллагаанд учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх,
  2. Учирсан эрсдэлийн үр нөлөөг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах,
  3. Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх,
  4. Өдөр тутмын гарч буй шийдвэр, бодлогын бичиг баримт, гадагшаа хандсан албан тоотуудад эрх зүйн дүгнэлт өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  2. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  3. Албан бичиг боловсруулах, танилцуулах чадвар эзэмшсэн байх;
  4. Ажлын 3-с дээш жилийн туршлагатай;
  5. Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  6. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  7. Хуулийн дүгнэлт бичих, шүүхэд нэхэмжлэл гаргах, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
  8. Тогтвор суурьшилтай ажиллах;
  9. Багаар ажиллах болон шийдвэр гаргах чадвартай;
  10. Шинийг санаачлах болон бие даан суралцах чадвар өндөртэй байх;
  11. Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;

 

Нэмэлт мэдээлэл

Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.

  1. Өрсөлдөхүйц цалин
  2. Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  3. Карьерийн өсөлт
  4. Найрсаг хамт олон
  5. Хотын төвийн оффис
分类
招聘公告

Жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны авто машины бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байдлыг хангах, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан ажилтнуудад тээврийн хэрэгслээр үйлчлэх
  2. Мөнгө тээвэрлэлтийн нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангах
  3. Банкны мөнгө тээвэрлэлтийн үйлчилгээнд тогтоосон дүрэм, журмын дагуу тээврийн хэрэгслээр аюулгүй, шуурхай үйлчлэх
  4. Автомашинд зохих засвар үйлчилгээг цаг тухайд хийж байх, үзлэг оношлогоонд тухай бүр хамруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Зохих ангиллын үнэмлэхтэй байх
  3. 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх
  4. Найдвартай, хариуцлагатай
  5. Техник сэтгэлгээ сайн
  6. Засвар үйлчилгээ хийх чадвартай
  7. Цэвэр, цэмцгэр
  8. Үнэнч, шудрага, ажилдаа идэвхи санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх