作者: Nasantsatsral B
Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 5 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улиастайд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийхийн сацуу шинээр 20 гаруй мод тарилаа.
Мөн арга хэмжээний үеэр Тээвэр хөгжлийн банкийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд жил бүр идэвх зүтгэлтэй оролцож, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснийг үнэлж, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс БАТЛАМЖ гардуулан өглөө.


Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

Фишинг (phishing) гэдэг нь хуурамч э-мэйл, мессеж, вэбсайт ашиглан хүмүүсийг хувийн мэдээлэл (нууц үг, картын дугаар гэх мэт)-ийг олж авах зорилготой хуурч мэхлэх кибер халдлагын нэг хэлбэр юм.

Жишээ: Банкнаас ирсэн мэт харагдах э-мэйлээр таны нууц үгийг асуух.
Та өөрт ирсэн и-мэйлд доорх сэжиг бүхий зүйлс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.
Илгээгч (from):
- Танихгүй, сэжигтэй хаягаас ирсэн эсэхийг шалга.
- Хаягийн бичиглэлд анхаар: үсэг алдаатай, үсгийн байрыг сольсон, ижил үсгээр сольсон гэх мэт. Жишээ: @facebok.com, @mazon.com, @rnongoldank.mn, @transbank.com г.м
Хүлээн (to):
- Таныг олон үл таних хүмүүстэй хамт CC, TO хэсэгт оруулсан байж болзошгүй.
Гарчиг (subject):
- Хэт анхаарал татсан эсвэл таны явуулаагүй мэйлд хариу мэт харагдах.
- Агуулгатайгаа нийцэхгүй гарчигтай.
Агуулга (mail body):
- Шагнал урамшуулал амлах, сугалаанд хожсон гэх мэт худал амлалт.
- Айдас, түгшүүр төрүүлж яаралтай мэдээлэл баталгаажуулахыг шаардах. Жишээ: “Таны аккаунт хакердуулсан”, “Нэвтрэх эрх хаагдах гэж байна”
- Холбоос (линк) дээр дарах, хавсралт (attach) файл нээхийг ятгасан.
- Дээрхтэй жишээнүүдтэй хамааралтайгаар хугацаа зааж үйлдлээ түргэн хийхийг шамдуулсан.
Холбоос (link):
- Хулганаа холбоос дээр аваачиж хаашаа үсрэхийг шалга. Жишээ: www.amazon.com мэт харагдавч үнэндээ www.xyzabc.net эсвэл 160.154.156 хуурамч IP хаяг эсвэл утгагүй линк байж болно.
- Ямар ч юм бичээгүй холбоосноос өөр юмгүй хоосон э-мэйл байх
- Хаяг бичиглэл анзаарагдамгүй байдлаар алдаатай. Жишээ нь transbank.com, transbankmn.mn, trans-bank.mn гэх мэт хууртагдахгүй байхыг анхааруулж байна.
Эрхэм харилцагч таны хувийн мэдээллийг ашиглан цахим залилан үйлдэх боломжтой тул хувийн мэдээллээ нууцалж, аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг дагаарай.
- Тусгай нэвтрэх нэр ашиглах: Утасны дугаар, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, имэйл хаяг гэх мэт тааварлах боломжтой нэвтрэх нэрийг үүсгэхгүй байх, интернэт банк тус бүр дээр өөр өөр тусгай нэвтрэх нэр ашиглах;
- Хүчтэй нууц үгийг ашиглах: Төрсөн огноо, утасны дугаар, нэр гэх мэт нийтлэг үг хэллэг эсвэл амархан таамаглах боломжтой мэдээллийг ашиглахаас татгалзах;
- Тусгай нууц үг ашиглах: сошиал сүлжээ, имэйл хаяг, бусад веб дээр ашигладаг нууц үгээ интертнэт банканд ашиглалгүй зөвхөн тусгай нууц үгийг ашиглах, Интернэт банк тус бүр дээр өөр өөр нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг ашиглах;
- Нууц үгийг аюулгүй байлгах: Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, бичиж үлдээх эсвэл хамгаалалтгүй газар хадгалахгүй байх, Нууц үгийг тогтмол байнга сольж мөн интернэт банкийг ашиглаж дууссаны дараагаар хааж хэвших;
- Хүлээн авагчийн нэрийг нягтлах: Интернэт банкаар гүйлгээг хийхээс өмнө дансны эзэмшигчийн нэрийг заавал нягталсны дараагаар гүйлгээг хийх;
- Давхар баталгаажуулалт: Давхар баталгаажуулалт нь таны дансанд нэвтрэх, зээл авах, гүйлгээ хийх, нэмэлт үйлчилгээ авахад нууц үгээс гадна нэмэлт хамгаалалтыг үүсгэдэг тул мессеж болон имэйлээр ирсэн нэг удаагийн тоо болон тэмдэгтээс бүрдсэн 4-8 оронтой давхар баталгаажуулалт хийх нууц үгийг бусдад дамжуулахгүй байх;
- Дансны үйл ажиллагааг хянах: Өөрийн дансны үйл ажиллагааг тогтмол хянах мөн нэмэлтээр имэйлээр болон мессежээр гүйлгээний мэдээллийг хүлээн авч сэжигтэй болон зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн бол нэн даруй цагдаагийн газарт болон банканд мэдээлэх;
- Фишинг имэйл, мессежээс болгоомжил: Банк хэзээ ч таны хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг харилцагч танаас шаардахгүй. Имэйл, мессеж болон бусад сувгаар хүлээн авсан линк холбоос дээр дарах, хавсаргасан файлыг нээж үзэхээс өмнө илгээгчийг үнэн зөв эсэхийг сайтар нягтлах, хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгийг оруулахаас татгалзах;
- Аюулгүй төхөөрөмж ашиглах: Нийтийн, дундын ашигладаг төхөөрөмжүүд болон үнэгүй Wifi зэргийг ашиглан интернэт банк ашиглахаас татгалзах, интернэт орчинд өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд анти-вирус аюулгүй байдлын программ хангамжийг ашиглаж буй төхөөрөмждөө суулгах.
Тээвэр хөгжлийн банк IBAN дансны дугаарыг 2025.04.01-нээс эхлэн ашиглаж эхэллээ.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын систем рүү шилжиж буй билээ. Энэхүү өөрчлөлт нь гүйлгээний аюулгүй байдал, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
IBAN дансны дугаар гэж юу вэ?
IBAN нь International Bank Account Number гэсэн үгний товчлол бөгөөд харилцагчийн банк, улс болон дансны дугаар гэх мэт чухал мэдээллүүдийг агуулсан 20 орон бүхий дансны дугаарлалт юм. IBAN дугаарыг ашигласнаар олон улсын гүйлгээ, төлбөр тооцоог, аюулгүй гүйцэтгэх боломжтой.
Дансны дугаар: MN81 0019 009000012345
- MN – Улсын код
- 81 – Хяналтын орон
- 0019 – Банкны дугаар
- 009000012345 – Дансны дугаар
Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар дамжуулан IBAN дугаар ашиглан хэрхэн гүйлгээ амжилттай хийх зааврыг хүргэж байна.



