作者: Nasantsatsral B
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
- Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай
- Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлагатай
- Борлуулалтын ур чадвартай
- Англи, орос хэлний мэдлэгтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
- Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
- Харилцааны болон олон нийттэй харилцах ур чадвартай
- Борлуулалтын ур чадвартай
- Англи хэлний мэдлэгтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
- Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.
- Найрсаг хамт олон
- Өрсөлдөхүйц цалин
- Хоолны хөнгөлөлт
- Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
- Карьерийн өсөлт
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх
- Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх
- Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах
- Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан бол бусад мэргэжилтэй байж болно
- MS Excel, Word зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Бие даан суралцах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Олон улсын болон МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл тухайн зэргийг авахаар горилж буй бол давуу тал болно.
Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.
Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2025 оны 08 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.
Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:
|
Иргэн |
Байгууллага |
|
|
Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.
Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.
Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Юанийн (CNY) гадаад гуйвуулгын шимтгэлийг бүрэн тэглэх урамшууллыг 2025 оны 9-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.
Энэхүү урамшууллын хүрээнд гүйлгээний дүнгээс үл хамааран юанийн гадаад шилжүүлгийн бүх шимтгэл, хураамжийг тэглэснээр Тээвэр хөгжлийн банкны харилцагчид юанийн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлэх боломжтой боллоо.
“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.
Харилцагч та “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрт ойр байрлах салбар нэгжүүд болон цахим банкны сувгаар дамжуулан гадаад гүйлгээгээ хийх боломжтой.
Гадаад төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагчийн үйлчилгээний төв: 1800 – 9999
Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал үргэлжилсээр байна.
Аяны нөхцөл:
Gold Visa / Gold UP карт
- 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
- 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.
_______________________________________________________
Billionaire Visa Gold /Platinum Visa карт
- 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
- 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.
Кредит карт захиалснаар та дараах давуу талуудыг эдлэх боломжтой:
- Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
- Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
- ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.
Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт
- “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
- “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
- “Vault”-ийн 10% буцаан олголт, “Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.
Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.
Картын дэлгэрэнгүй мэдээллийг:
- Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800 – 9999 лавлах утсанд хандаарай.
Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсын стандарт, шаардлагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаас гадна, технологийн шинэ шийдэл, арга барилыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтмол сайжруулж ажилладаг ба харилцагч таны оролцоо мөн чухал үүрэгтэй байдаг.
Танд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Интернэт банкны зөвлөмж:
- Та өөрийн хувийн мэдээллээ ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлага гарсан тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглах болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэхийг сайтарнягтлах нь зүйтэй юм.
- Нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ хадгалахгүй байх;
- И-мэйл болон сошиал суваг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвших;
- Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвшихбуюу тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх.
- Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших.
- Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлах.
- Таны интернэт банк руу нэвтэрсэн болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлах.
- Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвших.
Hууц үгийн аюулгүй байдал:
- Нууц үгээ үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц нууц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой.
- Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байх дээр анхааран, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
- Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэй ба нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх.
- Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вебсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
- Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагын баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.
Төхөөрөмжийн аюулгүй байдал:
- Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах, шаардлагагүй төхөөрмжийн бүртгэлийг хасах зэрэг зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй!
- Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй!
- Антивирус болон аюулгүй байдлын программхангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалахдавуу талтай.
- Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вебсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах;
- Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/хийхгүй байхад анхаараарай!
- Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах албан ёсны аппликэйшн ашигдаж хэвшээрэй!
- Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг
Та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!