
作者: Nasantsatsral B

Интернэт банк, Transbank аппликейшн шинэчлэгдэн шинэ өнгө төрхтэй болж илүү хялбар, ухаалаг боллоо.


Биржийн бус зах зээлийн (OTC Market) арилжаанд оролцох Шууд оролцогч боллоо.
Сингапурын OVERSEA-CHINESE BANKING CORPORATION (OCBC) банканд ам.доллар, хонконг доллар, сингапур долларын данс нээлээ.
Moody’s олон улсын үнэлгээний агентлагаас Тээвэр хөгжлийн банкны Зээлжих cуурь зэрэглэлийн үнэлгээг (Baseline Credit Assessment-BCA) Монгол Улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу “B3” үнэлгээтэйгээр 3 жил дараалан тогтоолоо.
Банкны тухай хууль болон Компаний тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 7 дугаар сарын 27- ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдлээ.
Японы Sumitomo Mitsui Banking Corporation-той корреспондент банкны харилцаа тогтоолоо.
Олон улсын өндөр зэрэглэлийн UnionPay Platinum, Diamond кредит картыг Монгол Улсын зах зээлд анхлан нэвтрүүллээ.