分类
贸易贷款

ECA Даатгалтай зээл

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжүүлэх чиглэлийн өндөр дүн бүхий импортийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдан авалтад зориулсан таатай нөхцөлтэй, урт хугацаат зээлийн санхүүжилтийг танд санал болгож байна. 

Бидэнтэй tfd@transbank.mn хаягаар холбогдоно уу.

分类
贸易贷款

Ачилтын дараах зээл

Импортлогчийн захиалсан бараа бүтээгдэхүүний ачилт хийгдсэний дараа олгогдох зээл бөгөөд бараа бүтээгдэхүүний эргэцтэй уялдуулан богино болон дунд хугацааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, таатай нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг танд санал болгож байна. 

分类
贸易贷款

Ачилтын өмнөх зээл

Хил дамнасан худалдааны бизнесийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүний ачилт хийхээс өмнөх  эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зорилгоор экспортлогч талд олгогддог богино болон дунд хугацаат,  Олон улсын банк санхүүгийн байгууллагын бага хүүтэй  зээлийг танд санал болгож байна. 

分类
托收业务

Давуу тал

  • Инкасс векселийн тусламжтайгаар  импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
  • Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр  төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
  • Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
  • Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
  • Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
分类
托收业务

Инкассын үе шат

/видео/

分类
托收业务

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Инкассын мэдэгдэл хийх 10 ам.доллар
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах 10 ам.доллар
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах 10 ам.доллар
Баримтыг төлбөрийн дагуу олгох 30 ам.доллар
Баримтыг акцептын дагуу олгох   5 ам.доллар
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох 50 ам.доллар
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх 25 ам.доллар
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах 10 ам.доллар *
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх 30 ам.доллар +бусад зардал
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх 20 ам.доллар
分类
Шинэ төслийн газар

Үйлчилгээ

Зорилтот зах зээлд чиглэсэн судалгаа, шинэ төслийн өртөг зардлын үр ашгийн дүн шинжилгээг хийж тухайн салбарт тэргүүлэх ач холбогдолтой байх төслийг бойжуулахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэх, сурталчлах, борлуулах үйл ажиллагааг тус газар нь явуулдаг. 

Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгон, хэрэгжүүлдэг. 

分类
Барилга, дэд бүтцийн газар

Үйлчилгээ

Монголын Улсын хөгжил, бүтээн байгуулалтын хөдөлгөгч хүч нь болсон барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд онцгойлон анхаарал хандуулж, тэдэнд дэмжлэг болохуйц санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр тус газар нь байгуулагдсан. 

Энэ салбарын онцлог, мэргэжлийн ноу-хау, зах зээлийн бодит үнэлгээ, эрсдэлийн менежментийг зөвөөр тооцсоноор харилцагчийн бизнесийг хөгжүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг манай баг онцолж байгаа ба банкны үндсэн бүтээгдэхүүнүүд дээр барилга, дэд бүтцийн салбарын онцлогийг тусган, санал болгож амжилттай хамтран ажиллаж байна.

分类
Үйлдвэр, уул уурхайн газар

Үйлчилгээ

Монгол улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэх салбарууд болох үйлдвэр, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын иргэд, байгууллагуудаа дэмжих, тэдний онцлогт нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэх нь манай газрын үндсэн зорилго юм.  

Мөн бид энэ салбарын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, материал, түүхий эдийн үнэ, өртөгийн судалгаа, мэдээллийг тогтмол гаргаж, зах зээлийн эрсдлийг тооцоолж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, борлуулалт, түрээсийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх зэргээр амжилттай үйл ажиллагаагаа тэлсээр байна.

分类
Экспорт, импорт худалдааны газар

Үйлчилгээ

Дотоод, гадаадын бараа эргэлтийн өсөлт, бууралт, тээвэр, логистик, төлбөрийн нөхцөлийн олон улсын жишгийг судлан, банкны зээлийн, баталгааны, аккредитив болон инкассын үйлчилгээг танд шуурхай хүргэхээр тус газар нь байгуулагдсан.

Мөн бид төсөл хэрэгжүүлэгчдэд зориулан гадаад дотоодын санхүүгийн байгуулага болон хөрөнгө оруулагчидтай хамтран синдикат санхүүжилт хийх, гадаадын санхүүжилттай төсөл, хөтөлбөрийг өөрийн банкаар дамжуулан харилцах данс нээх, санхүүжилт олгох, урьдчилгаа төлбөр олгох зэргээр таны бизнесийн хамгийн ойрын түнш болж ажилладаг.