分类
首页
Компанийнхаа үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд тэлэх, хөгжлийн дараагийн шатанд гарахад туслах, гадаад болон дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлэхэд бүх талын мэргэжлийн үйлчилгээг бид санал болгон, хамтран ажиллах болно.
分类
首页

Давуу тал

  1. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын шинжээчидтэй;
  2. Олон улс болон Монголын зах зээлд хөрөнгө татан төвлөрүүлсэн туршлагатай;
  3. Урт хугацааны, найдвартай хамтын ажиллагаа, түншлэл;
  4. Хөрөнгийн зах зээлийн шинэ мэдээг хүлээн авах;
分类
首页

Үйлчилгээний төрлүүд

  1. Үнэт цаасыг анх удаа олон нийтэд санал болгох
    • Хувьцаа
    • Бонд
  2. Үнэт цаасыг хаалттай хүрээнд санал болгох /Биржийн бус зах зээл/
    • Хувьцаа
    • Бонд
  3. Нэмэлт хувьцаа гаргах
  4. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
分类
电子银行相关问题

Интернэт банкны гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Хэрэв иргэн бол:
  • Та өөрийн биеэр,  бичиг баримттайгаа очихоос гадна манай банкны дурын салбарт хандах мөн info@transbank.mnхаягт хүсэлтээ өгч шийдвэрлүүлэж болно.
  • Хэрэв та байгууллага бол:
  • Өөрийн байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягнаас info@transbank.mnцахим хаягт хүсэлт илгээх эсвэл албан тоот, бичиг баримттайгаа салбар нэгжид  хандан шийдвэрлүүлэх боломжтой.
分类
电子银行相关问题

Цахим банк буюу интернэт банкны нэвтрэх нэр, и-мэйл хаягаа мартсан тохиолдолд яах?

Энэ тохиолдолд та бичиг баримттайгаа салбарт хандаж эсвэл харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдон нэвтрэх нэрээ мэдэх боломжтой юм.

分类
电子银行相关问题

Нэг удаагийн нууц үг гэж юу вэ. Ямар тохиолдолд нууц үг авах вэ?

Нэг удаагийн нууц үг нь шинэ төхөөрөмжийн хандалт болон 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээнд ашиглагдах ба харилцагч та и-мэйл, мессеж, OTP гэсэн 3 сонголтоос дурын сонголтыг хийснээр хүлээн авах боломжтой. Нэг удаагийн нууц үгийн хүчинтэй хугацаа 2 минут байхыг анхаарна уу!

分类
电子银行相关问题

Цахим банк буюу интернэт банкны нууц үгээ мартсан бол?

Харилцагч та Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдон нууц үгээ сэргээх боломжтой. Мөн Transbank аппликейшны “Нууц үг сэргээх” гэсэн хэсэгт нэвтрэн өөрийн нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаараа оруулснаар нууц үгээ сэргээх боломжтой юм. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа ирснээр нууц үгээ сэргээлгэх боломжтой юм.

分类
电子银行相关问题

Цахим банк буюу интернэт банканд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв иргэн бол:

  • Та өөрийн бичиг баримттайгаа Тээвэр хөгжлийн банкны дурын салбарт ирж бүртгүүлнэ.

Хэрэв та байгууллага бол:

  • Байгууллагын албан хүсэлт, тамга, эрх бүхий албан тушаалтан өөрийн хүчинтэй бичиг баримтын хамт өөрт ойрхон салбарт хандан нээлгэх хүсэлтээ илгээнэ.
分类
安全提示

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь банктай харилцагч иргэн, байгууллагын дансны мэдээлэл болон интернэт банкны нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, картын дугаар, пин код, CVV кодыг бусдад алдахаас хамгаалах цогц арга хэмжээг хэлнэ.

Банк нь харилцагчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон улсын стандарт арга аргачлал, программ хангамжийг ашиглан нууцлалын шаардлагуудыг 100 хувь хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

  1. Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг баг хамт олон;
  2. Хууль, эрх зүйн шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам заавар;
  3. Олон улсын стандарт, тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт техник, технологи;
  4. Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлийн олон улсын аудитын байгууллагуудын аудит;
  5. Олон улсын түвшний мэдээллийн технологийн дэд бүтэц.
分类
安全提示

Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий зөвлөмж

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, дансан дахь мөнгөн хөрөнгөө бусдад алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ХАРИЛЦАГЧ таны зүгээс анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжүүдтэй танилцана уу:

  1. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, картын ПИН код, нэг удаагийн нууц дугаар зэрэг хувийн нууцлалтай мэдээллээ бусдад дэлгэхгүй байх;
  2. Тээвэр хөгжлийн банк нь утсаар болон и-мэйлээр хандаж “Таныг дансны болон хувийн мэдээллээ өгөхийг эсхүл тодорхой данс руу мөнгө шилжүүлэхийг” хэзээ ч асуухгүй болохыг анхаарч, ийм тохиолдол гарвал тухай бүр 77169999 дугаарын утсаар утасдаж банкинд мэдэгдэх;
  3. Та өөрийн компьютероо вирусны эсрэг программаар хамгаалж, шинэчлэлийг тухай бүрт хийж байх.
  4. Олон нийтийн цахим хуудсанд бүртгүүлэхгүй байх эсхүл найдваргүй цахим хуудсууд дээр цахим шуудангийн хаяг, утасны дугаар оруулахаас татгалзах;
  5. Олон нийтийн газрын компьютер, таблет зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан интернэтэд холбогдсон бол цахим шуудан, цахим системийн “нэвтрэх нэр, нууц үг”-ийг тухайн төхөөрөмжинд хадгалах сануулах үйлдэл хийхгүй байх, “Log out” буюу системээсээ гарч хэвших;
  6. Адил төстэй бичигдэх, харагдах цахим хуудас, цахим шуудангийн хаягийг хуурамчаар үүсгэн залилах үйлдэл түгээмэл байдаг тул холбогдох мэдээллийг сайтар шалгаж, баталгаажуулах;
  7. Цахим шууданд хавсаргасан цахим холбоос болон файлд нэвтрэхээс өмнө баталгаатай эх сурвалжаас ирсэн эсэхийг нягтлах, спам буюу хуурамч и-мэйл хүлээж авсан бол нээж үзэхгүй байх;
  8. Их хэмжээний мөнгө сугалаанд хожсон, өв залгамжилсан, эсвэл хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа тухай, мөн гадаад төслийн зээлийн санал зэрэг мэдээлэл и-мэйлээр эсвэл гар утсанд тань мессежээр ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарч, холбогдох мэдээллийг устгах;