分类
金融教育

МОНГОЛ УЛСЫН “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГ БОЛЛОО

23 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналаа гардан авлаа.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, алдаршуулахдаа тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурладаг болно.

Тээвэр хөгжлийн банк нь сүүлийн жилүүдэд хувийн банкны үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн үзүүлж байгаа ба бизнесийн тэлэлт, цэвэр ашгийн тогтвортой өсөлтийн үр дүнд Монгол Улсын том татвар төлөгчдийн эгнээнд зүй ёсоор шалгарсаар ирлээ.

Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ картын бие даасан системээ бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан цэвэр металл хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн картын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн банк нь БНХАУ-ын Бээжин болон Япон улсын Токио хотноо “Төлөөлөгчийн газар”-аа нээж, тухайн орны харилцагчдад Монголын бизнесийн салбар болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах гол цонх болж байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

分类
可持续发展知识 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ИХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд “Сургалтын ухаалаг багц” төслийг дэмжин ажиллагч байгууллагаар оролцлоо.

Банк тус төсөлд хөрөнгө оруулан, дэмжиж буй нь алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг нээж өгөхөд оршиж буй юм.

“Сургалтын ухаалаг багц” төслөөр дамжуулан гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролыг дэмжин, хүүхэд бүрд хөгжих боломжийг бүрдүүлэхэд хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 11-р сар

Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч, нэр хүндтэй шагналаа гардан авлаа.