分类
新资讯 新闻动态

ЮАНЬ БОЛОН ИЕНИЙ ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ 0 ТӨГРӨГ БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь 2024.08.31-ний өдрийг дуустал хугацаанд Юань болон Иений гадаад шилжүүлгийн хураамж 0 төгрөг болж буй таатай урамшуулалт аяныг зарлалаа.

Бид гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай гүйцэтгэн, дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллаж байна. Та өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу цахим банк болон өөрт ойр салбараас гадаад шилжүүлгийг түргэн шуурхай хийх боломжтой.

Онцлог, давуу талууд:

  1. Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
  2. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 9 төрлийн гадаад валют /USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY/;
  3. Банкны салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
  4. Цахим банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа гүйлгээ хийх;
  5. Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
  6. Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй.

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс:

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)

Гадаад шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛД АНХДАГЧ ЦЭВЭР МЕТАЛ КАРТАА ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорилгоо болгон ажилладаг.

Тээвэр хөгжлийн банк нь 2024 онд Visa International болон UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа  технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” дебит/кредит картыг анхлан нэвтрүүллээ.

Монголд анхдагч болох Метал картыг зах зээлд нэвтрүүлсэн нь банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа төлбөрийн картыг шинэ түвшинд гаргасан түүхэн үйл явдал болж байна. Харилцагчдадаа тусгайлан урлан бүтээсэн энэхүү цэвэр метал карт нь харилцагчийн амьдралын онцгой хэв маягт нийцэж, нэр төрийн төгс илэрхийлэл болно.

Stainless Steel “Billionaire” метал картын харилцагчдад санал болгож буй картын гол онцлогууд:

Stainless steel цэвэр метал хийцлэл: Тусгайлан урлан бүтээсэн энэхүү карт нь бат бөх хийцлэл, орчин үеийн Минимал дизайн, хэрэглэгчдэд ээлтэй Quick Read загвартай.

Онцгой давуу эрх: Карт эзэмшигчид олон улсын болон дотоодын консьерж үйлчилгээ, олон улсын нисэх онгоцны буудлын амралтын өрөө, хамтрагч брэндүүдийн хөнгөлөлт, урамшуулал гэх мэт олон төрлийн онцгой давуу эрхийг эдлэх боломжтой.

Өндөр нууцлал: Төлбөрийн 3 төрлийн технологи буюу өндөр нууцлал бүхий EMV чип, Contactless, Magnetic stripe технологиудыг нэг дор багтаасан гэдгээрээ онцлог.

Unlock Purchase: Өдрийн гүйлгээний лимит болон Зээлийн эрхийн лимит хамгийн өндөр юм.

Анхдагч: Diamond зэрэглэлийн Union Pay метал картыг анхлан Монгол улсад гаргаж байгаа бөгөөд энэхүү картанд Ази номхон далайн бүс нутагт Limo service анх удаа дагалдаж байгаагаараа мөн онцлог юм.

Тээвэр хөгжлийн банк нь Монголын анхны цэвэр метал картыг зах зээлд нэвтрүүлж буй нэгэн чухал түүхэн үйл явдлыг ийнхүү бүтээлээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй дижитал ертөнцөд бид харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг төдийгүй харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг санал болгохыг чухалчлан ажиллаж байна.

Банк нь 2023 оноос дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага билээ.

Тээвэр хөгжлийн банкны цэвэр метал карт болон онцгой давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Картыг интернет банк, TransBank аппликэйшн болон өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захиалах боломжтой.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-999

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК PRIORITY PASS (A.P.) LIMITED-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны Billionaire карт эзэмшигчдэдээ зориулж олон улсын нислэгийн үеэрх ая тухтай байдлыг хангах зорилгоор Collinson группын хамгийн анхны, дэлхийд тэргүүлэгч  гэдгээрээ танигдсан PRIORITY PASS™ хөтөлбөрийг авч Priority Pass (A.P) Ltd  компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкны өндөр зэрэглэлийн Billionare Visa карт эзэмшигчид  PRIORITY PASS™ хөтөлбөрийн гишүүнчлэлтэй болох юм. Ингэснээр  Billionare Visa карт эзэмшигчид дэлхийн 145 орны 600 гаруй хотын 1500 гаруй өндөр зэрэглэлийн ая тухтай лоунжд   олон улсын нислэгийн хүлээлэг хооронд https://www.prioritypass.com/transbank  гишүүнчлэлийн үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОЛОН УЛСЫН “VISANET ” СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.

Тээвэр хөгжлийн банк 2023 оноос  дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.

Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна  төлбөрийн картын луйврын  эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид  дэлхий даяарх  4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.