跳至内容
- Шууд оролцогч (Direct Participant): CIPS Системд шууд холбогдсон банк, санхүүгийн байгууллагыг хэлдэг бөгөөд төлбөр тооцоогоо CIPS системээр бие даан гүйцэтгэх эрхтэй байдаг.
- Шууд бус оролцогч (Indirect Participant): Зөвхөн Шууд оролцогч банкаар дамжуулан CNY-ийн төлбөр тооцоогоо гүйцэтгүүлдэг банкийг хэлдэг.
- CIPS системд одоогоор 176 банк, санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элссэн бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр банкнуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ. Мөн 1,531 шууд бус оролцогч байдаг бөгөөд тус банкнуудтай харилцаатай шууд оролцогч банкнуудаар нь дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой.