分类
新资讯 新闻动态

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2023 оны 10 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн

Байгууллага

  • Холбоо барих утасны дугаар
  • Тогтмол ашигладаг цахим шуудангийн (e-mail) хаяг
  • Байнгын оршин суугаа хаяг
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах (Жишээ нь: Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт гэх мэт)
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Албан ёсны хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх
  • Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.