Фишинг (Phishing) гэдэг нь хуурамч хаягнаас цахим шуудан илгээж, хүний хувийн мэдээлэл /(нэвтрэх нэр, нууц үг, пин код гэх мэт)/-ийг хулгайлах зорилгоор хийгддэг цахим халдлагын нэг төрөл юм.
Халдлага үйлдэгч буюу фишер нь бусдын дансны болон хувийн мэдээллийг хулгайлахын тулд итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг (цахим шуудан, утас, мессенжер чат, мессеж гэх мэт) дуурайн ашиглаж түүгээр дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг авахыг оролддог. Фишерүүд нь бусдын мэдээллийг ашиглан халдлага үйлдэж, санхүүгийн алдагдалд хүргэх, сэтгэл зүйгээр хохироход ч хүргэж болзошгүй юм.
Хуурамч, фишинг цахим шуудан нь доорх нийтлэг шинжтэй байдаг. Үүнд:
- Цахим шуудан дахь мэдээллийн агулга нь логик алдаатай, үг, найруулга, бичиглэлийн алдаатай байх,
- Хаанаас, хэнээс илгээсэн эх сурвалж, цахим шуудангийн хаяг тодорхойгүй, эсвэл таны мэддэг хүн, байгууллагын цахим шуудангийн хаягтай ижил төстэй харагдахаар дуурайлгасан,
- Хувийн болон санхүүгийн мэдээллийг хүссэн шаардсан,
- Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай.
- Таны нууц үг солигдсон, төлбөрийн мэдээлэл, дансны дугаар өөрчлөгдсөн тухай анхааруулсан шинжтэй,
- Их хэмжээний мөнгө хожсон, өв залгамжилсан, сугалаанд хожсон зэрэг агуулгатай,
- Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг.