分类
安全提示

Төлбөрийн картын аюулгүй байдлын зөвлөмж

Банкны карт болон картын мэдээллээ бусдад алдахаас урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй:

  1. Харилцагч та өдөр тутмын картын гүйлгээгээ интернет банк дахь картын хуулга, имэйлээр илгээгддэг гүйлгээний мэдэгдэл ашиглан хянах, эсвэл мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлж, гүйлгээний мэдээллийг шуурхай хүлээн авах;
  2. Картын эмзэг мэдээлэл болох картын дугаар, CVV код, ПИН код зэргээ бусдад дамжуулахгүй, нууц байдлыг чанд хадгалах;
  3. Картын гүйлгээ хийх үед соронзон туузтай төлбөрийн хэрэгслээс зайлсхийх;
  4. АТМ болон ПОС терминал ашиглахдаа ПИН кодоо зөвхөн өөрийн гараар оруулж, хэн нэгэнд хэлэхгүй, харагдуулахгүй байхыг анхаарах;
  5. АТМ-аар үйлчлүүлэхдээ карт уншдаг хэсэгт нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг сайтар нягтлах;
  6. Онлайнаар худалдан авалт хийхдээ тухайн цахим хуудас нь гүйлгээний мэдээллийг тань нууцалдаг SSL-ээр (https://) баталгаажсан эсэхийг шалгах;
  7. Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн сэжигтэй холбоос линк эсвэл хавсралтуудыг нээхгүй байх, картын мэдээллээ оруулахгүй байх;
  8. Банканд бүртгэлтэй утасны дугаар и-мэйл хаягаа өөрчилсөн тохиолдолд банкны салбар нэгжид хандаж эсвэл интернет банк ашиглан мэдээллээ шинэчилж байх;
  9. Хэрэв та картаа гээсэн, хулгайд алдсан бол дараах сувгаар картаа яаралтай хаалгах боломжтой:

ㅤㅤㅤ- 1800-1999 лавлах дугаарт холбогдон картаа хаалгах;

ㅤㅤㅤ- Интернет банкаараа нэвтрэн картаа идэвхгүй болгох;

ㅤㅤㅤ- Өөрт ойр байрлах салбар нэгжид хандах;

  1. Хэрэв та өөрөө гүйлгээ хийгээгүй, эргэлзээтэй, сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд яаралтай банканд хандаж, шалгуулах хэрэгтэй.