分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.

Тээвэр хөгжлийн банк нь шалгарсан төслүүдээс 281-р цэцэрлэгийн нээлтэд төлөөлөн оролцсон ба 281-р цэцэрлэгт 112 гоёлын мод, 50 хайлаас, 435 м2 зүлэгжүүлэлт бүтээн байгуулж хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд арилжааны банкуудтай хамтран хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.