分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС 24,7 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА

Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийг татаад байна.

Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам бүр нэмэгдүүллээ.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд хэрэглээний болон бизнесийн төрөл бүрийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгон ажилладаг.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих уян хатан, таатай нөхцөл бүхий ногоон зээлийг харилцагчдадаа санал болгосноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулах боломж бүрдэж буй юм. Уг санхүүжилттэй холбоотойгоор бид харилцагчдадаа оновчтой, хүртээмжтэй хүрэх зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулан, таатай болгохоор зорьж байна.