分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад Тээвэр хөгжлийн банк 88-д эрэмбэлэгдлээ.

“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулан өргөмжилсөн юм.

Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 26 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байхаас гадна олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ, Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрд нийцсэн, харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.

Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь улам бүр өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн онд нийт актив 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны үзүүлэлтээс 59.9 хувиар өссөн онцлог жил боллоо.

Бидэнд итгэл хүлээлгэж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм харилцагч, байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.