分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТУУДААС

Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээсэн дүүрэн амжилттай жил байлаа.

2023 онд банкны системд томоохон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд картын удирдлагын системдээ “Compass Plus Technologies” компанийн TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болсноор дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон системийн 6 дахь банк болов. Үүний зэрэгцээ 2022 онд улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ын нэгээр тодорлоо.

Тээвэр хөгжлийн банк нь гадаад түншлэлээ бэхжүүлэн 2023 оны 4-р сард олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсын Токио хотод нээсэн нь бизнесийн таатай орчныг бүрдүүлээд зогсохгүй харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болсон юм. Мөн Швейцар улсын UBP Хувийн банкны Сингапур улсын салбартай хамтын ажиллагаагаа ахиулж, БНХАУ-ын Bank of China, ALIBABA группийн Zhejiang E-Commerce Bank -тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Үүнээс гадна Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн хандлагыг өөрчлөх, тэгш хүртээмжтэй орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор Монголын Тусгай олимпын хорооны “Torch Run 2023” болон “National Game 2023” зэрэг үйл ажиллагаануудыг дэмжин ажиллав.

Харин манай сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олон анх удаа Банк хоорондын сагсан бөмбөгийн 3х3-н төрлөөр мөнгөн медаль хүртсэнээр багийн спортын амжилтын эхлэлийг тавилаа.

Улиран өнгөрч буй 2023 онд Тээвэр хөгжлийн банктай хамт байж, бидэнд итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа.