分类
隐私政策

Нууцлалын бодлого

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлын хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт ISO27001:2022 Төлбөрийн картын аюулгүй байдлын PCI DSS зэрэг олон улсын стандартуудын шаардлагыг ханган ажилладаг.

Банкны нууцлалын бодлого нь гадаад, дотоод, санаатай болон санамсаргүйгээр үйлдэгдэх  аюул заналаас харилцагчийн мэдээлэл болон банкны мэдээллийн хөрөнгийг хамгаалах хүрээнд нууцлал (Confidentiality), бүрэн бүтэн байдал (Integrity), хүртээмжтэй байдал (Availability)-ыг хангахад чиглэсэн байна.

Бид Монгол улсын “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль” болон бусад Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас гаргасан бодлого, журам, дүрмийг мөрдөн ажиллаж, тасралтгүй сайжруулдаг болно.

Бидний баримталдаг зарчим

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник, технологийн болон процессын аюулгүй байдлыг хангах бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тээвэр хөгжлийн банк нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2022 стандарт, Төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS v 4.0.1 стандартын шаардлагуудыг ханган, зохион байгуулалт, хамгаалалтын арга хэмжээнүүдтэй нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийг гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа олон улсын шилдэг туршлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандартуудын шаардлагад нийцүүлэн, хэрэгжүүлж ажиллана.

发表回复

您的邮箱地址不会被公开。 必填项已用 * 标注