Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ жил“Санхүүгийн зөв шийдвэр-Маргаашийн амжилтын эхлэл” уриан дор дэлхийн 176 оронд өрнүүлж байгаа юм. Тус аянд Тээвэр хөгжлийн банк манлайлан оролцож, “Санхүүгийн зөв шийдвэр – Маргаашийн амжилтын эхлэл” уриан дор хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох олон төрлийн мэдээлэл зөвлөгөө өгч, сургалт хөтөлбөрийг зохион байгуулан ажиллах юм.