分类
新资讯 新闻动态

ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ АЯН ЭХЭЛЛЭЭ

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран 3-р сарын 20-ноос 4-р сарын 10-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулахаар өнөөдөр нээлтийн арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа.

Хүүхэд залууст санхүүгээ зүй зохистой удирдах, төлөвлөх мэдлэг олгох, санхүүгийн зөв шийдвэр зөв гаргахад туслах зорилготой тус аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) 2012 оноос жил бүр дэлхий даяар уламжлал болгон тэмдэглэж ирсэн  билээ. Өдгөө дэлхийн 176 орны 40,416 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн нь аяны цар хүрээг улам бүр өргөжүүлсээр байгаа бөгөөд манай улс 2013 оноос “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг тэмдэглэх болсон юм.

Тээвэр хөгжлийн банк нь аяны үеэр олон нийтэд санхүүгийн боловсрол, хуримтлал үүсгэх дадалд уриалах, үүсэж болох аливаа санхүүгийн эрсдэлээс өөрийгөө сэргийлэх мэдлэг мэдээлэл олгохоор зорин ажиллаж байна.