分类
汇出国际汇款

Гадаад гүйлгээ илгээх үед анхаарах сануулга

Эрхэм харилцагч та гадаад улс руу гүйлгээ илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд хүлээн авагчийн мэдээлэл өөрчлөгдсөн тул төлбөрөө өөр данс руу шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол хүлээн авагчтайгаа утсаар холбогдож тус мэдээллийг баталгаажуулна уу.
  • Хэрэв та өөрийн хувийн зураг, бичлэгээ онлайнаар танихгүй этгээдэд алдсан бөгөөд тухайн этгээд нь төлбөр нэхэн дарамт үзүүлсэн бол яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
  • Хэрэв таны компьютер, гар утсанд таныг сугалааны азтан болсон эсвэл их хэмжээний мөнгөн шагнал хожсон тухай мэдэгдэл ирж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг хүссэн бол энэ нь нийтлэг тохиолддог цахим гэмт хэргийн хэлбэр юм.

Хэрэв танд дээрхийн аль нэг нь тохиолдсон болон тохиолдож болзошгүй гэж үзсэн бол цагдаагийн байгууллагатай 11-311606, 102 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу. Мөн www.service.police.gov.mn цахим хаягаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.

发表回复

您的邮箱地址不会被公开。 必填项已用 * 标注