Батсүрэн овогтой Баттүшиг нь 2008 онд АНУ-ын Дикинсоны Улсын Их сургуулийг улс төр судлалын бакалаврын зэрэг, түүхийн бага мэргэжилтэйгээр, 2014 онд АНУ-ын Чикаго-Кентын Хуулийн сургуулийг Жүрис Доктор зэрэгтэйгээр тус тус сурч төгссөн бөгөөд 2014 онд Иллинойс мужийн Хуульчдын холбоонд, 2021 онд Монголын Хуульчдын холбоонд мөн 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд тус тус элссэн.
Тэрээр банк санхүүгийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2015-2018 онуудад Өмгөөллийн Жи Ти Эс ХХН-д ахлах хуульч, нөхөрлөлийн гишүүн мөн 2019 онд Өмгөөллийн Ди Би энд Жи Ти Эс ХХН-д хамтран үүсгэн байгуулагчаар тус тус ажиллаж байсан ба 2023 оноос Ондо Холдинг ХХК-ийн стратеги хариуцсан захирал, 2024 оноос Гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна.
Ийнхүү Тээвэр хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.