分类
招聘公告

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер /Цахим банк/

 Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. • Банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилттой уялдуулан шаардлагатай судалгаа шинжилгээг бэлтгэж, шинээр төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнийн бодлогыг тодорхойлж холбогдох албан тушаалтнаар батлуулах, холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах
    • Төлбөрийн картын бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагааны процессыг тодорхойлж тэдгээрийн хоорондын уялдааг сайжруулах замаар үйл ажиллагааны өртөг, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч борлуулалтыг дэмжих зорилгоор банкны орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажиллах
    • Төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч, хөгжлийн чиг хандлагыг судлах, дүн шинжилгээ хийх, төсөл, санал боловсруулан танилцуулах, төлөвлөгөө гаргах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. • Банк, санхүү эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
    • Судалгаа хийх, бие даан суралцах чадвартай, нягт нямбай байх
    • Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, сурч хөгжих эрмэлзэлтэй, бүтээлч байх
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй