Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн хүрээнд зохион байгуулагдсан томоохон хоёр үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

Өнгөрсөн есдүгээр сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан “Torch Run 2023” арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу үйл ажиллагаанд банкны ажилтнууд идэвх санаачилгатай оролцсон билээ. Харин өнөөдөр Тусгай Олимпын спортын төрлүүдийг сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн “National Game 2023” үйл ажиллагааг ивээн тэтгэж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.

Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг. Спортоор дамжуулан ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2023 оны 10 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн Байгууллага
ü  Холбоо барих утасны дугаар

ü  И-мэйл хаяг

ü  Байнгын оршин суугаа хаяг

ü  Ажил эрхлэлтийн мэдээлэл

ü  Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах

ü  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм

ü  Үйл ажиллагааны чиглэл

ü  Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг

ü  Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх

ü  Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад Тээвэр хөгжлийн банк 88-д эрэмбэлэгдлээ.

“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулан өргөмжилсөн юм.

Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 26 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байхаас гадна олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ, Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрд нийцсэн, харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.

Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь улам бүр өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн онд нийт актив 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны үзүүлэлтээс 59.9 хувиар өссөн онцлог жил боллоо.

Бидэнд итгэл хүлээлгэж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм харилцагч, байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

АЛТАН ЗООС ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖДАА УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эрхэм харилцагч таны хайртай үрсийг гэрэлт ирээдүйд хөтлөх “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 2023.05.15-06.09-ний өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээ.

Урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр орлого нэмсэн болон шинээр хадгаламж нээсэн харилцагч бүрд 10,000 төгрөгийн урамшууллыг нэмж бэлэглэх юм.

Бүтээгдэхүүний ерөнхий нөхцөл

АНГИЛАЛ ЖИЛИЙН ХҮҮ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХАД ОЛГОХ ХҮҮ ДООД ҮЛДЭГДЭЛ
MNT Алтан зоос хүүхдийн хадгаламж 13.50% 4.80% 10,000 төгрөг

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Тээвэр хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн нөхцөлд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орж байна.

Хугацаагүй хадгаламжид тооцох жилийн хүү:

Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
8.0% 1.2% 1.20% 1.20% 1.20%

“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацаа тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тохиолдолд дээрх нөхцөлийг мөрдөх болно.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Танд энэ өдрийн мэнд хүргэе,

Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дотоод ажилтай тул бүх салбар, нэгжүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдэж байна.

Харилцагч та энэ өдөр Карт, Most Money, TransBank аппликейшн, Интернэт банк ашиглан санхүүгийн үйлчилгээ авна уу.

Бидний ажлыг ойлгон хүлээн авч буй эрхэм харилцагч танд баярлалаа.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

“САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН АНХНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тээвэр хөгжлийн банк нь ТоС холбоо болон Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах манлайллын хөтөлбөр 2022-2023”-т шалгарсан шилдэг 20 манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч, уг хөтөлбөрийн хамгийн анхны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Энэхүү манлайллын хөтөлбөр нь долоон сарын хугацаанд оролцогчдын хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор салбарын удирдах ажилтнуудын менторинг, көүчинг болон ур чадвар нэмэгдүүлэх сургалт хөтөлбөрүүдэд хамруулж, улмаар санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг банкны бүх түвшинд дэмжин ажилладаг бөгөөд удирдлагын багийн 80%, дунд шатны менежерүүдийн 37%-ийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ЦӨЛИЙН САРНАЙ” ОХИДЫН АСРАМЖИЙН ТӨВД ӨНГӨ НЭМЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхан, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, байгаль орчинг хамгаалах, хүний эрх, ажилтнуудын хөгжлийн чиглэлүүдэд голчлон анхаарч үйл ажиллгаануудыг зохион байгуулан ажилладаг билээ.

Энэ хүрээнд ирээдүй болсон хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээвэр хөгжлийн банкны ажилтнууд санаачлага гарган “Цөлийн сарнай” асрамжийн төвд буй охидод тав тухтай орчинд амьдрахад нь туслахаар “Өнгө нэмье” уриатай хандивын аяныг өнгөрсөн аравдугаар сард нийт ажилтнуудынхаа дунд зохион байгууллаа.

Банкны хамт олноос санаачлан өрнүүлсэн энэхүү аянд 200 гаруй ажилтнууд оролцон асрамжийн төвд нэн шаардлагатай эрүүл ахуйн эд зүйлс болон тэдний мэдлэгт хувь нэмэр оруулах 1000 гаруй номыг бэлэг болгон хүргэлээ.

Ажилтнуудын сайн дурын санаачлагаар хэрэгжсэн уг төсөл нь асрамжийн төвийн хүүхэд багачууд, багш нарын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 3 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд “СХД, Бумбатын булаг” орчимд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийж, нөхөн тарилтыг хийлээ.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.