Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ TRANZAXIS СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ АРИЛЖААНЫ БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь картын удирдлагын системээ “Compass Plus Technologies” компанийн “The Next 100 Global Awards” шагналт, төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформ руу хоёр сарын дотор амжилттай шилжүүлснээр тус төлбөрийн системийг нэвтрүүлж, хэрэглээнд оруулсан Монголын анхны арилжааны банк боллоо.

TranzAxis системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудын системийн шаардлагуудыг биелүүлэх, системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ харилцагчдын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, мэдээллийн аюулгүй байдал болон картын нууцлалыг сайжруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжилт болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болсон юм.

“Compass Plus Technologies” компани нь Их Британид төвтэй бөгөөд 1989 оноос хойш төлбөрийн систем хөгжүүлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа технологийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч төлбөрийн систем нийлүүлэгч бөгөөд VISA, Mastercard, JCB, American express гэх мэт дэлхийн ТОП байгууллагуудтай хамтран ажилладаг.

Тус компанийн 2022 онд нэвтрүүлсэн TranzAxis систем нь өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй төлбөрийн экосистемийн хэрэгцээнд зориулагдан бүтээгдсэн ба Global Banking & Finance Review сэтгүүлээс тодорхойлдог төлбөр тооцооны тэргүүлэгч платформоор шалгарсан юм.

“Compass Plus Technologies” компанийн Борлуулалт хариуцсан захирал Николай Коровин хэлэхдээ “Бид Тээвэр хөгжлийн банк шиг ийм ирээдүйтэй бизнестэй хамтран ажиллаж, тэдний алсын харааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Мөн “Compass Plus Technologies” компанийн зүгээс TranzAxis системийг нэвтрүүлэх хугацаа 12-24 сар байдаг хэдий ч Тээвэр хөгжлийн банктай хамтран хоёр сарын дотор хэрэглээнд нэвтрүүлсэн нь онцлох хамтын ажиллагаа болсныг дурдсан юм.

Хамтын ажиллагааны тухай төслийн хамтрагч “Compass Plus Technologies” компанийн албан ёсны сувагт нийтлэгдсэн мэдээтэй та бүхэн ЭНД ДАРЖ уншиж, танилцаарай.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ II УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 2-р улирлын байдлаарх Санхүүгийн тайланг толилуулж байна. Тайлант хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.  Ингэснээр бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

2023 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСТӨРӨГЧИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН САНХҮҮГИЙН ТҮНШЛЭЛ (PARTNERSHIP FOR CARBON ACCOUNTING FINANCIALS “PCAF”)-Д НЭГДЭН ОРЛОО

Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл нь банк, санхүүгийн байгууллагуудын хувьд томоохон эрсдэлд тооцогддог бөгөөд энэхүү эрсдэлийг үнэлж, тодорхойлох, ил тод тайлагнах улмаар болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах нь санхүүгийн байгууллагуудын хувьд тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Энэ хүрээнд PCAF нь санхүүгийн байгууллагуудад олгосон зээл болон хөрөнгө оруулалтаасаа ялгарах хүлэмжийн хийг хэмжих, ил тод тайлагнах нэгдсэн аргачлалыг боловсруулан гаргаж өдгөө эгнээндээ дэлхийн 6 тивийн 400 гаруй банк, санхүүгийн байгууллагуудыг нэтгээд байна.

Тээвэр хөгжлийн банкны хувьд энэхүү түншлэлд нэгдэн орсноор бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Categories
Мэдээ мэдээлэл

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ, АНХААРУУЛГА

Харилцагч та цахим залилангийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, дансандаа байршиж буй мөнгөн хөрөнгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах үүднээс доорх зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.

Хувийн мэдээллээ дамжуулахгүй байх:

•  Хуурамч сошиал хаягуудад итгэн өөрийн регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн мэдээллүүдээ өгөхгүй байх;

•  Дансны дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг өөрийн санхүүгийн мэдээллүүдээ бусдад дамжуулахгүй байх.

Цахим залилангаас сэргийлэх:

•  Зээл болон хонжвор сугалаа, буцалтгүй тусламжтай холбоотой пост, комментуудад хариу бичихгүй байх, чат мессенжерээр холбогдон мөнгө шилжүүлэхгүй байх;

•  Өндөр ашиг, урамшуулал амласан сүлжээ залилангаас болгоомжлох, хураамж, төлбөр, нотолгоо зэрэг нэртэйгээр нэхэж буй мөнгийг шилжүүлэхгүй байх;

•  Дансны дугаар, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн болон санхүүгийн мэдээллүүдээ интернэт орчинд байршуулах нь таны мэдээллийг ашиглан луйврын гүйлгээ хийгдэх, залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх өндөр эрсдэлтэй;

• Онлайн ажил нэрийдлээр таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, дансны дугаар зэргийг авахыг хүсэх нь луйврын гүйлгээ, залилан хийх өндөр эрсдэлтэй тул ямар ч тохиолдолд татгалзах;

•  Бусдыг залилах зорилготой хуурамч пост, мэдээ мэдээллүүдийг интернэт орчинд шэйр хийн түгээхгүй байх;

•  Сошиал хаягуудыг сайтар нягтлан хуурамч эсэхийг шалгадаг байх, хуурамч тохиолдолд репорт хийдэг байх.

•  Зээл болон бусад банкны үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг зөвхөн тухайн банкны албан ёсны хуудас, веб сайт болон салбар, тооцооны төвүүдээс авдаг байх;

•  Банк харилцагчийнхаа мэдээллийг и-мэйлээр, утсаар болон цахим орчинд хэзээ ч асуудаггүй, шинэчилдэггүй болно;

Хэрэв танд эрсдэлийн тохиолдол үүссэн бол:

•  Хэрэв та цахим залиланд өртөж мэдээллээ алдсан, хохирсон тохиолдолд нэн даруй цагдаагийн алба болон 77169999 лавлах төвд хандах, өөрт ойр байрлах салбарт өөрийн биеэр ирж мэдэгдэх;

•  Төлбөрийн картаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд 77169999 лавлах төвд хандан мэдэгдэх, өөрт ойр байрлах салбарт өөрийн биеэр ирж мэдэгдэх.

Эрхэм харилцагч та цахим орчинд өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сайтар ханган өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлээрэй.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг  “ТОП-100 ААН”-д Тээвэр хөгжлийн банк тодорлоо.

“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулан өргөмжилсөн юм.

Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 26 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байхаас гадна олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ, Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрд нийцсэн, харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.

Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь улам бүр өргөжин тэлсээр байна.

Categories
Мэдээ мэдээлэл

ТӨГРӨГИЙН ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨСЛӨӨ

Тээвэр хөгжлийн банк нь төгрөгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж, эрхэм харилцагч та бүхэнд хамгийн өндөр хүү, уян хатан  нөхцөлийг санал болгож байна.

Харилцагч та бүхэн хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгосноор дансандаа зах зээл дээрх хамгийн өндөр хүүг хуримтлуулан, хүүгийн орлогоосоо ашиг хүртэх, хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой.

Төгрөгийн хугацаагүй хадгаламжид тооцох жилийн хүү:

 Хадгаламжийн үлдэгдэл

Зарласан хүү

Бодит хүү

99,999,999 төгрөг хүртэл

8.00%

8.30%

100,000,000-499,999,999 төгрөг хүртэл

9.00%

9.381%

500,000,000 төгрөгөөс дээш

10.00%

10.471%

 

Мөн Тээвэр хөгжлийн банк нь бүх төрлийн хугацаатай хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлсэн бөгөөд хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ I УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт активын хэмжээ 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 34 хувийн өсөлт үзүүлж, 3.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тайлант хугацаанд банк зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан.

Тээвэр хөгжлийн банк  нь Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа шинээр байгуулж харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний сувгаа улам бүр нэмэгдүүлэн ажиллаж  байна. Мөн Азийн Сан, Гэрэгэ Системс ХХК хамтран “Бичил, Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан банкны зээлийн бүтээгдэхүүн”-ийг хамтран хөгжүүлэх жишиг төслийн ажлыг эхлүүллээ.

2023 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛС ДАХЬ АНХНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА ЯПОН УЛСАД НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч харилцагчидтайгаа өргөн цар хүрээнд хамтран ажилладаг төдийгүй, нийт харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд нийцсэн өгөөж өндөртэй, оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажилладаг билээ.

Шинэ бүхний эхлэл урин хаврын бэлгэдэл Сакура цэцэглэж буй 2023 оны 04-р сарын 7-ны өдөр Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод Олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Япон болон Монгол улсын удаан жилийн найрсаг харилцаа, түншлэл, бүтээн байгуулалт, улс хоорондын байгуулсан Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Гэрээ нь бидэнд энэхүү бизнесийн таатай орчныг бүрдүүлснээр бид харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болж ойрын хугацаанд хүрэх ололт амжилтын чухал үндэс суурийг тавиад байна.

Төлөөлөгчийн газраараа дамжуулан Япон улсын бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллах таатай боломжийг нээж өгөх юм.

Бид харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар  түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.

 

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРӨӨРХ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Тээвэр хөгжлийн банк 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

2022 онд Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны үзүүлэлтээс 59.9 хувиар өссөн ба үүнд харилцагчдын харилцах, хадгаламж 60 хувь, гадаад хамтын ажиллагааны хүрээнд татсан эх үүсвэр 49 хувь өссөн нь гол нөлөө үзүүлж Тээвэр хөгжлийн банк их наядын хөрөнгөтэй арилжааны банк боллоо. Түргэн борлогдох актив 71 хувь, зээлийн багц 29 хувь өсөж, нийт актив 448 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр 10.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийн өгөөж 5.8 хувьд хүрлээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа шуурхай хүргэх үүднээс Интернэт банк, TransBank аппликэйшнаа шинэчлэн шинэ өнгө төрхтэй, хялбар, ухаалаг болгон танилцуулж, WeChat Pay төлбөр хүлээн авах үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлээд зогсохгүй олон улсын дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Сингапур болон Европ дахь нэр хүндтэй хувийн банкнуудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэн ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банкны 2022 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Мэдээ мэдээлэл

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4, Тээвэр хөгжлийн банкны Дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6 дах заалт болон Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №Т/23-03 дугаартай тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Компанийн нэр: “Тээвэр хөгжлийн банк” ХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффис
Хуралдах өдөр, цаг, газар: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагт банкны төв байр буюу Шангри-Ла оффисын 15 давхрын хурлын танхим
Бүртгэлийн өдөр: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14:30 цаг
Хуралдах хэлбэр: Биечлэн
Хурлаар хэлэлцэх асуудал: 1.    Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн асуудал;

2.    Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг батлах тухай;

3.    Банкны үйл ажиллагааны талаарх дүгнэлттэй танилцаж батлах тухай;

4.    Банкны 2022 оны Хөндлөнгийн Аудитын санхүүгийн тайланг батлах тухай;

5.    Ногдол ашиг хуваарилах эсэх тухай;

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичигтэй банкны төв байранд ирж танилцах боломжтой. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг +976-77169999 утсанд холбогдон авна уу.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЭНЭРЭЛТ ТОМИЛОГДЛОО

Банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Б.Энэрэлт томилогдож, 1 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлээд байна.

Гүйцэтгэх захирал Б.Энэрэлт нь 2010 оноос хойш банк санхүүгийн салбарт ажиллаж буй туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа Сангийн Яам, Фортис Интертраст, Ньюком Групп, Трафигура Монголиа ХХК, АБТС ББСБ, Монголын Төмөр зам ТӨХК зэрэг байгууллагуудад дэд захирал, газрын захирал хэмээх хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан билээ. Мөн Кредит банканд 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл ТУЗ-ийн гишүүн, 2021 оны 9 дүгээр сараас Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Дээрх байгууллагуудад ажиллах хугацаандаа Монгол Улсын анхны сэргээгдэх эрчим хүчний “Салхит” цахилгаан станцын 120 сая ам.долларын бүтээн байгуулалтад Европын сэргээн босголтын банк болон Голландын хөгжлийн банкнаас (FMO) 58 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чаджээ. Түүнчлэн Голомт банкны 1,3 сая ширхэг энгийн хувьцаа буюу 5.02%-ийг Трафигура ПТИ-д зарах хэлэлцээр болон холбогдох зээл, хөрөнгө оруулалтын томоохон гэрээ хэлцлүүдийг амжилттай хийсэн байна. Мөн Монгол улсад хамгийн анхны төрийн өмчит компанийн 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хаалттай хүрээнд бонд хэлбэрээр гаргасан зэрэг ажлуудад гол үүрэг гүйцэтгэжээ.

Б.Энэрэлт нь 1999-2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд санхүү болон менежментийн хос мэргэжлээр бакалаврын зэрэг, 2008-2009 онд Люксенбург улсын Санхүүгийн их сургуульд банк, санхүүгийн магистрын зэргийг тус тус амжилттай эзэмшсэн төгсжээ.

Шинэ Гүйцэтгэх захирлын ур чадвар, туршлага банкны шинэ үеийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ IV УЛИРЛЫН АУДИТЛАГДААГҮЙ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ өмнөх улирлаас 26,3 хувиар өсөж 1.16 их наядын хөрөнгөтэй банк боллоо. Тайлант хугацаанд банк үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан ба өөрийн хөрөнгийн хэмжээ 186.5 тэрбум төгрөгт хүрч 10.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

2022 оны 11 дүгээр сард Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаас Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг 4 дэх жилдээ “В3”, хэтийн төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ.

Бид тайлант хугацаанд цахим банк, олон улсын банкны үйлчилгээгээ өргөжүүлэн тэлж, харилцагчийн бааз суурь болон санхүүгийн үр дүнгээ бодитоор нэмэгдүүлэн амжилттай ажиллалаа. Цаашид харилцагчидтайгаа урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх нэгдсэн зорилтын хүрээнд өөрийн банкны ялгарах давуу талыг бий болгон, банкны үйлчилгээний хүртээмж, цар хүрээ, үр ашиг, өрсөлдөх чадвараа илүү сайжруулахаар ажиллаж байна.

2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү

Categories
Мэдээ мэдээлэл

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Танд энэ өдрийн мэнд хүргэе,

Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дотоод ажилтай тул бүх салбар, нэгжүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдэж байна.

Харилцагч та энэ өдөр Карт, Most Money, TransBank аппликейшн, Интернэт банк ашиглан санхүүгийн үйлчилгээ авна уу.

Бидний ажлыг ойлгон хүлээн авч буй эрхэм харилцагч танд баярлалаа.

Categories
Мэдээ мэдээлэл

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Тээвэр хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн нөхцөлд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орж байна.

Хугацаагүй хадгаламжид тооцох жилийн хүү:

Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
8.0% 1.2% 1.20% 1.20% 1.20%

 

“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацаа тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тохиолдолд дээрх нөхцөлийг мөрдөх болно.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “MOODY’S” АГЕНТЛАГИЙН B3 “ТОГТВОРТОЙ” ҮНЭЛГЭЭГ 4 ЖИЛ ДАРААЛАН ХАНГАЛАА

Hong Kong /Moody’s/

Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаас 2022 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан нийтлэлдээ Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B3”, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлснээ мэдээллээ.

Түүнчлэн уг гаргасан нийтлэлдээ Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бусад томоохон арилжааны бусад банкуудтай харьцуулахад харьцангуй сайн түвшинд, мөн хөрвөх чадварын үзүүлэлт ирэх 12-18 сарын хугацаанд энэхүү түвшинг хадгална гэж үзэж байгааг онцолжээ.

Төлөв Тогтвортой
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3
Эрсдэлийн үнэлгээ- Гадаад валют В3/NP
Эрсдэлийн үнэлгээ- Дотоод валют B2/NP
Татан төвлөрүүлсэн хөрөнгө B3/NP
Зээлжих чадварын суурь үнэлгээ b3