Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Банкны Зохистой засаглалыг хэрэгжүүлэх журам, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн “ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК”-ны ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  2. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  5. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  7. Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх;
  8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно;
  9. Засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.
  10. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
  11. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  12. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;
  13. Тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  14. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  15. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  16. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Монгол, Англи хэл дээрх дэлгэрэнгүй анкет;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Боловсролын диплом болон бусад холбогдох сургалт семинарт хамрагдсан сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ЦАХИМ ХАЯГ:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал hr@transbank.mn цахим шууданд хүлээн авна.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЮНИОНПЭЙ КАРТААРАА БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛ АВААРАЙ

БНХАУ-руу аялах гэж байгаа харилцагч Та бүхэн Юнионпэй картаа ашиглан гүйлгээ бүрээсээ урамшуулал авах боломжтой боллоо.

Та Тээвэр хөгжлийн банкны Юнионпэй /UnionPay/ картаа ашиглан 2024.08.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд Хятад улсад хийсэн гүйлгээ ( POS purchase, E-commerce, UnionPay QRC гүйлгээ бүрээс 5%-н буцаан олголтыг авах боломжтой.

Гүйлгээний хамгийн бага дүн нь 30,000 төгрөг байх ба буцаан олголтын дээд хэмжээ нь 280,000₮ юм.

Хэрэв та Юнионпэй карт хараахан захиалж амжаагүй бол өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжид хандан захиалж, урамшуулалт аянд хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.

Карт захиалах дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Анхаарах: Юнионпэй картаа гуравдагч байгууллагын хэтэвчинд холбон хийсэн худалдан авалтын гүйлгээнд буцаалт тооцохгүй болно.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК 2024 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тээвэр хөгжлийн банк 2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Банкны татварын дараах цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 92 хувийн өсөлт үзүүллээ.

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 24.3 хувь байна.

Мөн 2024 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас онцолбол:

  • Швейцарын тэргүүлэх UNION BANCAIRE PRIVEE (UBP) хувийн банктай хамтран харилцагчдадаа “Wealth management” буюу Баялгийн удирдлагын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.
  • Moody’s Олон улсын үнэлгээний агентлаг Банкны зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж “B3” түвшинд үнэлсэн.
  • БНХАУ-д төлөөлөгчийн газраа нээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын анхны Хувийн банк болсон.
  • Тээвэр Хөгжлийн Банк нь Монгол улсад анх удаа цэвэр метал хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” картыг нэвтрүүлсэн байна.

 

Монгол улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн, бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЮАНЬ БОЛОН ИЕНИЙ ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ 0 ТӨГРӨГ БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь 2024.08.31-ний өдрийг дуустал хугацаанд Юань болон Иений гадаад шилжүүлгийн хураамж 0 төгрөг болж буй таатай урамшуулалт аяныг зарлалаа.

Бид гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай гүйцэтгэн, дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллаж байна. Та өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу цахим банк болон өөрт ойр салбараас гадаад шилжүүлгийг түргэн шуурхай хийх боломжтой.

Онцлог, давуу талууд:

  1. Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
  2. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 9 төрлийн гадаад валют /USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY/;
  3. Банкны салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
  4. Цахим банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа гүйлгээ хийх;
  5. Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
  6. Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй.

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс:

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)

Гадаад шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛД АНХДАГЧ ЦЭВЭР МЕТАЛ КАРТАА ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорилгоо болгон ажилладаг.

Тээвэр хөгжлийн банк нь 2024 онд Visa International болон UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа  технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” дебит/кредит картыг анхлан нэвтрүүллээ.

Монголд анхдагч болох Метал картыг зах зээлд нэвтрүүлсэн нь банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа төлбөрийн картыг шинэ түвшинд гаргасан түүхэн үйл явдал болж байна. Харилцагчдадаа тусгайлан урлан бүтээсэн энэхүү цэвэр метал карт нь харилцагчийн амьдралын онцгой хэв маягт нийцэж, нэр төрийн төгс илэрхийлэл болно.

Stainless Steel “Billionaire” метал картын харилцагчдад санал болгож буй картын гол онцлогууд:

Stainless steel цэвэр метал хийцлэл: Тусгайлан урлан бүтээсэн энэхүү карт нь бат бөх хийцлэл, орчин үеийн Минимал дизайн, хэрэглэгчдэд ээлтэй Quick Read загвартай.

Онцгой давуу эрх: Карт эзэмшигчид олон улсын болон дотоодын консьерж үйлчилгээ, олон улсын нисэх онгоцны буудлын амралтын өрөө, хамтрагч брэндүүдийн хөнгөлөлт, урамшуулал гэх мэт олон төрлийн онцгой давуу эрхийг эдлэх боломжтой.

Өндөр нууцлал: Төлбөрийн 3 төрлийн технологи буюу өндөр нууцлал бүхий EMV чип, Contactless, Magnetic stripe технологиудыг нэг дор багтаасан гэдгээрээ онцлог.

Unlock Purchase: Өдрийн гүйлгээний лимит болон Зээлийн эрхийн лимит хамгийн өндөр юм.

Анхдагч: Daimond зэрэглэлийн Union Pay метал картыг анхлан Монгол улсад гаргаж байгаа бөгөөд энэхүү картанд Ази номхон далайн бүс нутагт Limo service анх удаа дагалдаж байгаагаараа мөн онцлог юм.

Тээвэр хөгжлийн банк нь Монголын анхны цэвэр метал картыг зах зээлд нэвтрүүлж буй нэгэн чухал түүхэн үйл явдлыг ийнхүү бүтээлээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй дижитал ертөнцөд бид харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг төдийгүй харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг санал болгохыг чухалчлан ажиллаж байна.

Банк нь 2023 оноос дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага билээ.

Тээвэр хөгжлийн банкны цэвэр метал карт болон онцгой давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Картыг интернет банк, TransBank аппликэйшн болон өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захиалах боломжтой.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-999

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК PRIORITY PASS (A.P.) LIMITED-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны Billionaire карт эзэмшигчдэдээ зориулж олон улсын нислэгийн үеэрх ая тухтай байдлыг хангах зорилгоор Collinson группын хамгийн анхны, дэлхийд тэргүүлэгч  гэдгээрээ танигдсан PRIORITY PASS™ хөтөлбөрийг авч Priority Pass (A.P) Ltd  компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкны өндөр зэрэглэлийн Billionare Visa карт эзэмшигчид  PRIORITY PASS™ хөтөлбөрийн гишүүнчлэлтэй болох юм. Ингэснээр  Billionare Visa карт эзэмшигчид дэлхийн 145 орны 600 гаруй хотын 1500 гаруй өндөр зэрэглэлийн ая тухтай лоунжд   олон улсын нислэгийн хүлээлэг хооронд https://www.prioritypass.com/transbank  гишүүнчлэлийн үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОЛОН УЛСЫН “VISANET ” СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.

Тээвэр хөгжлийн банк 2023 оноос  дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.

Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна  төлбөрийн картын луйврын  эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид  дэлхий даяарх  4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС 24.7 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА

Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татаад байна.

Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам  нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, ногоон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилтын хүрээнд хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийн гурван шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүллээ.

 

Энэхүү санхүүжилтийн хүрээнд банкны нийт зээлд эзлэх ногоон зээлийн багцын хэмжээ өсч 2024 оны 1-р улирлын байдлаар 2.6 хувьд хүрлээ.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган банк бөгөөд олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхаас гадна Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчилдаг.

Бид дотоод болон гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаж байна.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

МОНГОЛБАНКНЫ МЭДЭГДЭЛ

Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.

МОНГОЛБАНК

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/mn/r/6342

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2024 оны 4-р сарын 15-нд олон нийтийн цахим сүлжээнд банкны нэрийг оролцуулсан нэг талын тэнцвэргүй мэдээллүүд цацагдаж, Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсанд харамсаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэн, дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажиллаж ирсэн.

Манай банк 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсны зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулан, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлж, харилцагч нартаа банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, хүртээмжтэйгээр үзүүлэх замаар бизнесийн үр өгөөж, үнэ цэнийг бүтээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байна.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа найдвартай, итгэлтэй үйлчилгээг үзүүлэн, санхүүгийн түнш байж, цаашид ч Монгол Улсын банк санхүүгийн салбарын ууган банкны хувьд тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан ажиллаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээнд Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Та бүхэн 2024 оны 1 дүгээрулирлын санхүүгийн тайлан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлтэй ЭНД танилцана уу.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт активын хэмжээ 1.1 их наяд төгрөгт хадгалагдсан бол татварын дараах цэвэр ашиг 5.7 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 60 хувийн өсөлт үзүүллээ.

Тайлант хугацаанд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.1 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 23.0 хувь байна.

Харилцах, хадгаламжийн багц 737 тэрбум төгрөг, зээлийн багц 706 тэрбум төгрөгт хүрч харилцагч, түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

2024 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6 дах заалт, Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн №Т/24-06 дугаартай тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Компанийн нэр:

“Тээвэр хөгжлийн банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффис
Хуралдах өдөр, цаг, газар: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цагт банкны төв байр буюу Шангри-Ла оффисын 15 давхрын хурлын танхим
Бүртгэлийн өдөр: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг
Хуралдах хэлбэр: Биечлэн
Хурлаар хэлэлцэх асуудал: 1. 2023 оны Хөндлөнгийн Аудитын санхүүгийн тайланг батлах эсэх тухай

2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай

3. Банкны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичигтэй банкны төв байранд ирж танилцах боломжтой. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-9999 утсанд холбогдон авна уу.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ САНХҮҮГИЙН ЛУЙВРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болох “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатай зохион байгуулагдаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь аяны хүрээнд харилцагчдадаа санхүүгийн мэдээлэл олгох зорилгоор сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж байгаа цахим санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна.

Фишинг (Phishing)

  • Таны хувийн мэдээллийг мэдээллийг хулгайлахын тулд Фишер нь итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайлган түүгээр дамжуулан хэрэглэгчээс интернэт банкны Нэвтрэх нэр, Нууц үг, CVV код, Картын дугаар, Пин код гэх мэт мэдээлэл оруулахыг шаарддаг. Та хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байж, үл мэдэх эх сурвалжийн хавсралт, холбооснууд дээр дарахдаа сэрэмжтэй хандаж, холбоос линкийг сайтар нягталснаар хохирогч болохоос зайлсхийж чадах юм. Хуурамч холбоос болон хавсралт нь ихэнх тохиолдолд үг, өгүүлбэр зүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

SMiShing буюу мессеж, чат луйвар

  • Мессеж, чат хүлээж авсан хүмүүс хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдаг ба сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан таны хувийн мэдээллийг оруулахыг шаардсан линк, сэжиг бүхий файл, хуурамч шагнал урамшуулал, амар мөнгө олох арга замыг санал болгож таны хувийн мэдээллийг авахыг завддаг. Гар утсанд ирсэн сэжиг бүхий линк, файлыг нээхгүй байж, хувийн мэдээлэл шаардсан мессеж болон чат-д хариулахгүй байснаар хохирогч болохоос өөрийгөө хамгаалах боломжтой.

Цахим шуудангийн луйвар (Email fraud)

  • Таны байнгын харилцагч түншийн цахим шууданг судалж дуурайлган 1 үсэг, тоог өөрчлөн үүсгэсэн хуурамч хаягаар тантай холбогдож “төлбөр мөнгө хүлээж авах банк, данс өөрчлөгдлөө” гэх зэргээр хуурч, таны мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авахыг оролддог. Ийм тохиолдолд та ирсэн мэйлийг шалгаж нягтлан, харилцагч түншийн албан ёсны утас руу заавал залгаж лавлаарай. Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлах шаардлагатай. Танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр өгч байгаатай адил гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харилцагч танд цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРӨӨРХ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Тээвэр хөгжлийн банк 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

2023 онд банкны нийт активын хэмжээ их наядаас дээш хэмжээнд хадгалагдаж, 1.2 их наяд төгрөгт хүрч, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 33.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 22.7 хувь байна.

Оны эцэст банкны харилцах, хадгаламжийн багц 677 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 695 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны үйл ажиллагааг жил бүр тэлэх, зах зээлийн эзлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь олон улс дахь банкны үйл ажиллагаагаа өргөжүүлж Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд цаашлаад харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний сувгаа улам бүр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2023 онд улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ын нэгээр тодроод зогсохгүй харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд картын удирдлагын системээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болсон. Мөн дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк болов.

Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаа.

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЮАНЬ БОЛОН ИЕНИЙ ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ 0 ТӨГРӨГ БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь 2024.05.31-ний өдрийг дуустал хугацаанд Юань болон Иений гадаад шилжүүлгийн хураамж 0 төгрөг болж буй таатай урамшуулалт аяныг зарлалаа.

Бид гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай гүйцэтгэн, дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллаж байна. Та өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу цахим банк болон өөрт ойр салбараас гадаад шилжүүлгийг түргэн шуурхай хийх боломжтой.

Онцлог, давуу талууд:

  1. Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
  2. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 9 төрлийн гадаад валют /USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY/;
  3. Банкны салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
  4. Цахим банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа гүйлгээ хийх;
  5. Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
  6. Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй.

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс:

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)

Гадаад шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.