Categories
Аян урамшуулал

‘АЛТАН ЗООС’ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛД ХАМРАГДААРАЙ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эрхэм харилцагч таны хайртай үрсийг гэрэлт ирээдүйд хөтлөх “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 2023.05.15-06.09-ний өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээ.

Урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр орлого нэмсэн болон шинээр хадгаламж нээсэн харилцагч бүрд 10,000 төгрөгийн урамшууллыг дансанд нь нэмж бэлэглэх юм.

Бүтээгдэхүүний ерөнхий нөхцөл

АНГИЛАЛ ЖИЛИЙН ХҮҮ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХАД ОЛГОХ ХҮҮ ДООД ҮЛДЭГДЭЛ
MNT Алтан зоос хүүхдийн хадгаламж 13.50% 4.80% 10,000 төгрөг

 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.

Categories
Аян урамшуулал

“ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХУРИМТЛУУЛЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тусыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022”-ыг угтан “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” аяныг 10 дугаар сарын турш Монгол банк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, бусад арилжааны банкууд хамтран зохион байгуулж байна.

Тээвэр хөгжлийн банк нь ирээдүйнхээ төлөө зорилго тавьж, хуримтлал үүсгэх алхмыг тань урамшуулж аяны хугацаанд буюу 2022.10.31-нийг дуустал “Энгийн хугацаатай хадгаламж” шинээр нээлгэж буй харилцагчдадаа зориулан хадгаламжийн дансны доод үлдэгдлийн хэмжээг валют харгалзахгүй 0₮-өөр нээх эрх, “Алтан Зоос” хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй.

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.

 “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая”

Categories
Аян урамшуулал

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр Хөгжлийн Банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Иймээс харилцагч та аянд нэгдэж хувийн болон байгууллагын мэдээллээ шинэчлэхийг зөвлөж байна. Та мэдээллээ шинэчилснээр гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлийг бууруулах юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2022 оны 8 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх тул та өөрт ойр байрлах салбар нэгжүүдэд хандан хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн Байгууллага
·       Холбоо барих утасны дугаар;

·       И-мэйл хаяг;

·       Байнгын оршин суугаа газрын хаяг;

·       Ажил эрхлэлтийн мэдээлэл;

·       Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах.

 

·       Хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээлэл, дүрэм;

·       Үйл ажиллагааны чиглэл;

·       Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг;

·       Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл;

·       Тусгай зөвшөөрлийн хугацаа.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаар болон өөрт ойр байрлах салбар нэгжид хандан аваарай.

Тээвэр Хөгжлийн Банк – Хөгжлийг хурдасгах Таны санхүүгийн түнш