Categories
CIPS систем Нүүр

Миний өмнө хийдэг байсан юань шилжүүлгээс ямар ялгаатай вэ?

  • Уламжлалт SWIFT систем нь ихэвчлэн дамжуулагч банкаар дамжин 1-3 өдөрт гүйлгээ хийгддэг байсан бол одоо CNY-ийн гүйлгээ CIPS системээр дамжин маш богино хугацаанд бага шимтгэлээр хүлээн авагчийн дансандаа орох боломжтой юм.
Categories
CIPS систем Нүүр

Шууд оролцогч (Direct Participant) болон шууд бус оролцогч (Indirect Participant)-ын ялгаа юу вэ?

  1. Шууд оролцогч (Direct Participant): CIPS Системд шууд холбогдсон банк, санхүүгийн байгууллагыг хэлдэг бөгөөд төлбөр тооцоогоо CIPS системээр бие даан гүйцэтгэх эрхтэй байдаг.
  2. Шууд бус оролцогч (Indirect Participant): Зөвхөн Шууд оролцогч банкаар дамжуулан CNY-ийн төлбөр тооцоогоо гүйцэтгүүлдэг банкийг хэлдэг.
  3. CIPS системд одоогоор 176 банк, санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элссэн бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр банкнуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ. Мөн 1,531 шууд бус оролцогч байдаг бөгөөд тус банкнуудтай харилцаатай шууд оролцогч банкнуудаар нь дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

CIPS зөвхөн Хятад руу гүйлгээ хийхэд зориулагдсан уу?

  • Үгүй. CIPS системийн гишүүнчлэл дэлхий даяар өргөжиж, 2025 оны байдлаар 120 гаруй улс, бүс нутгийн 1,700 (шууд оролцогч 176, шууд бус оролцогч 1531) гаруй банк холбогдоод байна. Иймд зөвхөн Хятад руу бус олон улсын юанийн гүйлгээг CIPS-ээр дамжуулан хийх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

CIPS нь SWIFT-ийг орлох уу?

  • Үгүй. CIPS нь зөвхөн юань (CNY)-ын төлбөр тооцоонд төвлөрсөн систем тул SWIFT-ыг бүрэн орлохгүй.
Categories
CIPS систем Нүүр

Гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хангагддаг вэ?

  • CIPS нь БНХАУ-ын Ардын Банкны (Төв банк) хяналтын дор ажиллаж, олон улсын ISO стандартын дагуу гүйлгээний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг.
Categories
CIPS систем Нүүр

Хэн CIPS ашиглах боломжтой вэ?

  • Манай банканд CNY данс нээлгэсэн бүх байгууллага болон хувь хүн CIPS-ээр дамжуулан олон улсын юанийн төлбөр тооцоо хийх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

CIPS гүйлгээний нэг удаагийн болон өдөрт хийх дээд хэмжээ хэд вэ?

  • CIPS системээр хийгдэх гадаад шилжүүлгийн тоо болон дүнд хязгаарлалт байхгүй болно.
Categories
CIPS систем Нүүр

Их хэмжээний гүйлгээ хийхэд урьдчилсан мэдэгдэл шаардагдах уу?

  • Тийм. Харилцагч өндөр дүнтэй буюу 1,000,000 юаниас дээш дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд салбараар дамжуулан Хөрөнгө зохицуулалтын газарт мэдэгдэнэ.
Categories
CIPS систем Нүүр

Гүйлгээ амжилтгүй эсвэл буцаагдах тохиолдох үүсэх үү? Хэрэв гүйлгээ ямар нэг шалтгаанаар буцаагдсан эсвэл саатсан бол ямар процесс явагдах вэ?

  • Тээвэр хөгжлийн банкны болон хүлээн авагч банкны комплаенсийн дотоод хяналт шалгалтын дагуу тухайн гүйлгээг зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд буцаах боломжтой. Буцаагдсан гүйлгээ Тээвэр хөгжлийн банканд ирсэн тохиолдолд харилцагчийн дансанд буцаан олгоно.
Categories
CIPS систем Нүүр

Хэрэв гүйлгээ амжилтгүй болбол шимтгэл буцаагддаг уу?

  • Тээвэр хөгжлийн банкнаас шалтгаалаагүй асуудлаас үүдэн гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг буцаан олгохгүй.