Categories
Ерөнхий мэдээлэл Нүүр Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК АНУ-ЫН “BNY” БАНКАНД АМ.ДОЛЛАРЫН ДАНСАА НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо.

Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулж байна. Мөн нөгөө талаас Тээвэр хөгжлийн банкны найдвартай байдлыг ийнхүү үнэлсэн нь ам.долларын гадаад төлбөр тооцооны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ахиц дэвшил болж, олон улсын банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсний тод илрэл юм.

Ингэснээр банк нь BNY-аар дамжуулан дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд шууд холбогдож харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг 2–3 дахин богино хугацаанд, илүү хялбар, хурдан, хэмнэлттэйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.

АНУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс BNY банкийг “Дэлхийн санхүүгийн системийн хувьд нөлөө бүхий банк” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ам.долларын олон улсын төлбөр тооцооны клирингийг гүйцэтгэдэг дэлхийн ТОП 5 банкны нэг юм. Мөн 240 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй тус банкаар ашиг орлогын хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг 500 корпорацуудын ихэнх нь үйлчлүүлдэг төдийгүй өдгөө дэлхийд хамгийн томд тооцогдох кастодиан банк юм.

Categories
CIPS систем Нүүр

CIPS гэж юу вэ?

  • CIPS (Cross-Border Interbank Payment System) нь БНХАУ-ын Ардын Банкны зөвшөөрлөөр 2015 онд нэвтрүүлэгдсэн олон улсын төлбөр тооцооны систем юм. Уг систем нь юань (CNY)-аар хийгдэх гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л төрлийн төлбөр тооцоог шуурхай, найдвартай, аюулгүйгээр гүйцэтгэх боломжийг олгодог.
Categories
CIPS систем Нүүр

Шууд оролцогч (Direct Participant) болсон нь ямар ач холбогдолтой вэ?

  • Манай банк CIPS системд шууд холбогдсоноор юанийн гадаад төлбөр тооцоог дамжуулагч банк оролцуулахгүйгээр шууд гүйцэтгэгдэх боломжтой боллоо. Энэ нь гүйлгээний хугацааг богиносгож, зардлыг бууруулж, найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.
Categories
CIPS систем Нүүр

CIPS ашигласнаар шимтгэлийн зардал буурах уу?

  • Тийм. Өмнө нь олон улсын юанийн гүйлгээг дамжуулагч банкаар хийдэг байсан тул нэмэлт шимтгэл тооцогддог байсан харин CIPS-ээр дамжуулан гүйлгээ хийхэд ийм нэмэлт зардал үүсэхгүй. (эцсийн шимтгэлийн хэмжээ нь тухайн гүйлгээний төрөл, дүнгээс
    хамаарна)
Categories
CIPS систем Нүүр

CIPS системээр юанийн гүйлгээ хийхэд би хэр хэмжээний зардал хэмнэх вэ?

  • Манай банкаар дамжуулан юанийн төлбөр тооцоогоо CIPS системээр хийхэд дамжуулагч банкны шимтгэл тооцогдохгүй. Ингэснээр хүлээн авагчийн улс болон гүйлгээний дүнгээс хамааран, зах зээлийн бусад арилжааны банктай харьцуулахад нэг гүйлгээ тутамд 30,000–155,000 төгрөг хүртэл зардал хэмнэх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

Ямар төрлийн гүйлгээ хийх боломжтой вэ?

  • БНХАУ болон бусад 120 гаруй улс руу юань (CNY)-аар бүхий л төрлийн гадаад төлбөр тооцоог CIPS-ээр дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

CIPS ашиглахын тулд тусгай данс нээлгэх шаардлагатай юу?

  • Үгүй. Хэрэв та манай банканд CNY-ийн харилцах данстай бол та гадаад шилжүүлгээ тус данснаасаа шууд хийх боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

Миний гүйлгээ хэр хугацаанд хүлээн авагчдаа очих вэ?

  • CIPS-ээр илгээгдсэн гүйлгээ ихэвчлэн 2-4 цагийн дотор ордог. Мөн хүлээн авагчийн банкнаас шалтгаалан дараагийн өдөр орох боломжтой.
Categories
CIPS систем Нүүр

Энэ нь зөвхөн юань (CNY)-ийн гүйлгээнд хамаарах уу?

  • Тийм. CIPS систем нь зөвхөн юань (CNY)-ийн төлбөр тооцоог гүйцэтгэх олон улсын банк хоорондын систем юм.
Categories
CIPS систем Нүүр

CIPS гүйлгээ хийхэд онлайн банк, апп, эсвэл банкны салбар аль сувгийг ашиглах вэ?

  • Та гадаад шилжүүлгээ банкны аппликэйшн, онлайн банк болон салбарт хандан илгээх боломжтой.