Зохиогч: Sharavjamts e
23 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналаа гардан авлаа.
“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, алдаршуулахдаа тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам,Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурладаг болно.
Тээвэр хөгжлийн банк нь сүүлийн жилүүдэд хувийн банкны үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн үзүүлж байгаа ба бизнесийн тэлэлт, цэвэр ашгийн тогтвортой өсөлтийн үр дүнд Монгол Улсын том татвар төлөгчдийн эгнээнд зүй ёсоор шалгарсаар ирлээ.
Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ картын бие даасан системээ бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан цэвэр металл хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн картын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн банк нь БНХАУ-ын Бээжин болон Япон улсын Токио хотноо “Төлөөлөгчийн газар”-аа нээж, тухайн орны харилцагчдад Монголын бизнесийн салбар болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах гол цонх болж байна.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
2024 оны 3-р улирал
(сая төгрөг)
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН | 30/09/2024 | |
1 | ХӨРӨНГӨ | |
1.1 | Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө | 184,400 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө | 44,971 |
1.3 | Хөрөнгө оруулалт | 25,173 |
1.4 | Зээл (цэвэр дүнгээр) | 651,366 |
1.4.1 | Хэвийн зээл | 615,595 |
1.4.2 | Чанаргүй зээл | 56,644 |
1.4.3 | Зээлийн хойшлогдсон төлбөр | (104) |
1.4.4 | Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага | 16,528 |
1.4.5 | Зээлийн эрсдэлийн сан | (37,297) |
1.5 | Дериватив санхүүгийн хөрөнгө | 1,069 |
1.6 | Бусад санхүүгийн хөрөнгө | 1,130 |
1.7 | Бусад санхүүгийн бус хөрөнгө | 21,298 |
1.8 | Үндсэн хөрөнгө | 17,792 |
1.9 | Борлуулах зориулалттай хөрөнгө | 24,267 |
1.10 | Биет бус хөрөнгө | 13,470 |
1.11 | Нийт хөрөнгийн дүн | 984,936 |
2 | ӨР ТӨЛБӨР | |
2.1 | Харилцах | 47,347 |
2.2 | Хадгаламж | 430,781 |
2.3 | Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр | 242,506 |
2.4 | Бусад эх үүсвэр | 30,997 |
2.5 | Дериватив санхүүгийн өр төлбөр | 1,827 |
2.6 | Бусад өр төлбөр | 26,526 |
2.7 | Нийт өр төлбөрийн дүн | 779,984 |
3 | ӨӨРИЙН ХӨРӨНГӨ | |
3.1 | Хувь нийлүүлсэн хөрөнгө | 146,474 |
3.2 | Нэмж төлөгдсөн капитал | 15,647 |
3.3 | Халаасны хувьцаа | (7,032) |
3.4 | Хуримтлагдсан ашиг | 49,764 |
3.5 | Бусад өөрийн хөрөнгө | 99 |
3.6 | Өөрийн хөрөнгийн дүн | 204,952 |
4 | ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН | 984,936 |
(сая төгрөг)
ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС | |
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр) | 12,107 |
(сая төгрөг)
ОРЛОГЫН ТАЙЛАН | 30/09/2024 | |
1 | Хүүний орлого | 90,001 |
1.1 | Монголбанканд байршуулсан хөрөнгийн | 164 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн | 667 |
1.3 | Үнэт цаасны | 6,932 |
1.4 | Зээлийн | 80,590 |
1.5 | Бусад хүүний орлого | 1,648 |
2 | Хүүний зардал | 65,392 |
2.1 | Харилцахад төлсөн хүү | 1,057 |
2.2 | Хадгаламжид төлсөн хүү | 42,517 |
2.3 | Зээлийн хүүний зардал | 17,433 |
2.4 | Үнэт цаасны хүүний зардал | 363 |
2.5 | Бусад хүүний зардал | 4,022 |
3 | Цэвэр хүүний орлого (1-2) | 24,609 |
4 | Эрсдэлийн сангийн зардал | – |
4.1 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн | – |
4.2 | Үнэт цаасны | – |
4.3 | Зээлийн | – |
5 | Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4) | 24,609 |
6 | Бусад орлого | 17,737 |
6.1 | Хүүний бус орлого | 17,596 |
6.1.1 | Арилжааны орлого | 7,363 |
6.1.2 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого | 8,519 |
6.1.3 | Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого | 1,043 |
6.1.4 | Бусад хүүний бус орлого | 671 |
6.2 | Бусад орлого, олз | 141 |
7 | Бусад зардал | 32,494 |
7.1 | Хүүний бус зардал | 31,829 |
7.1.1 | Бусад эрсдэлийн сангийн зардал | 946 |
7.1.2 | Арилжааны зардал | 2,811 |
7.1.3 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал | 8,087 |
7.1.4 | Хураамж, шимтгэлийн зардал | 1,161 |
7.1.5 | Үйл ажиллагааны бусад зардал | 18,824 |
7.2 | Бусад зардал, гарз | 665 |
8 | Татварын өмнөх ашиг (5+6-7) | 9,852 |
9 | Орлогын албан татварын зардал | 1,799 |
10 | Татварын дараах ашиг (8-9) | 8,053 |
11 | Бусад дэлгэрэнгүй орлого | – |
12 | Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн | 8,053 |
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ | БАЙВАЛ ЗОХИХ | БИЕЛЭЛТ |
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа | ≥ 9% | 23.9% |
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа | ≥ 12% | 23.9% |
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт | ≥ 25% | 30.2% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар) | < ±15% | 7.2% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт) | < ±30% | 14.5% |
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН | АКТИВЫН ХЭЛБЭР | ҮЛДЭГДЭЛ (сая төгрөг) | ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ | |
1 | Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй) | 3.3% | ||
1.1 | Банкны хувьцаа эзэмшигч | – | – | – |
1.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | – | – | – |
1.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл | 6,780 | 3.3% |
2 | Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй) | 11.2% | ||
2.1 | Банкны хувьцаа эзэмшигч | Зээл | 100 | 0.0% |
2.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | Зээл | 1,125 | 0.5% |
2.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл | 21,805 | 10.6% |
Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Улаанбаатар хотын төв цэгт байрлах Министер Тауэрт шинэ салбараа нээлээ.
Салбарын нээлтийн арга хэмжээнд харилцагч иргэд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд болон Тээвэр хөгжлийн банкны удирдлагууд оролцлоо.
Тээвэр хөгжлийн банк нь “Министер тауэр” салбараараа дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягт тусгайлан зориулсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өндөр зэрэглэлийн тав тухтай орчинд мэргэшсэн хувийн банкируудаар дамжуулан хүргэх юм.
Министер Тауэр салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд харилцагчдад үйлчлэх бөгөөд тус салбараас банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.
Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг банкны вэбсайт болон харилцагчийн үйлчилгээний 1800-9999 дугаарт хандан авах боломжтой.
Эрхэм харилцагч та Тээвэр хөгжлийн банкны шинэ салбараар тавтай үйлчлүүлээрэй.
Тээвэр хөгжлийн банк 2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна.
Банкны татварын дараах цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 92 хувийн өсөлт үзүүллээ.
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 24.3 хувь байна.
Мөн 2024 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас онцолбол:
- Швейцарын тэргүүлэх UNION BANCAIRE PRIVEE (UBP) хувийн банктай хамтран харилцагчдадаа “Wealth management” буюу Баялгийн удирдлагын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.
- Moody’s Олон улсын үнэлгээний агентлаг Банкны зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж “B3” түвшинд үнэлсэн.
- БНХАУ-д төлөөлөгчийн газраа нээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын анхны Хувийн банк болсон.
- Тээвэр Хөгжлийн Банк нь Монгол улсад анх удаа цэвэр метал хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” картыг нэвтрүүлсэн байна.
Монгол улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн, бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.
2024 оны 2-р улирал
(сая төгрөг)
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН | 30/06/2024 | |
1 | ХӨРӨНГӨ | |
1.1 | Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө |
185,800 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө |
39,169 |
1.3 | Хөрөнгө оруулалт |
7,359 |
1.4 | Зээл (цэвэр дүнгээр) |
642,972 |
1.4.1 | Хэвийн зээл |
612,821 |
1.4.2 | Чанаргүй зээл |
58,444 |
1.4.3 | Зээлийн хойшлогдсон төлбөр |
(140) |
1.4.4 | Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага |
13,112 |
1.4.5 | Зээлийн эрсдэлийн сан |
(41,265) |
1.5 | Дериватив санхүүгийн хөрөнгө |
1,676 |
1.6 | Бусад санхүүгийн хөрөнгө |
455 |
1.7 | Бусад санхүүгийн бус хөрөнгө |
13,121 |
1.8 | Үндсэн хөрөнгө |
17,592 |
1.9 | Борлуулах зориулалттай хөрөнгө |
17,799 |
1.10 | Биет бус хөрөнгө |
13,511 |
1.11 | Нийт хөрөнгийн дүн |
939,454 |
2 | ӨР ТӨЛБӨР | |
2.1 | Харилцах |
40,476 |
2.2 | Хадгаламж |
347,440 |
2.3 | Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр |
307,598 |
2.4 | Бусад эх үүсвэр |
14,162 |
2.5 | Дериватив санхүүгийн өр төлбөр |
2,990 |
2.6 | Бусад өр төлбөр |
24,340 |
2.7 | Нийт өр төлбөрийн дүн |
737,006 |
3 | ӨӨРИЙН ХӨРӨНГӨ | |
3.1 | Хувь нийлүүлсэн хөрөнгө |
146,474 |
3.2 | Нэмж төлөгдсөн капитал |
15,647 |
3.3 | Халаасны хувьцаа |
(7,032) |
3.4 | Хуримтлагдсан ашиг |
47,260 |
3.5 | Бусад өөрийн хөрөнгө |
99 |
3.6 | Өөрийн хөрөнгийн дүн |
202,448 |
4 | ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН |
939,454 |
(сая төгрөг)
ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС | |
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр) |
11,553 |
(сая төгрөг)
ОРЛОГЫН ТАЙЛАН | 30/06/2024 | |
1 | Хүүний орлого |
62,130 |
1.1 | Монголбанканд байршуулсан хөрөнгийн |
118 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн |
573 |
1.3 | Үнэт цаасны |
4,142 |
1.4 | Зээлийн |
56,158 |
1.5 | Бусад хүүний орлого |
1,139 |
2 | Хүүний зардал |
42,128 |
2.1 | Харилцахад төлсөн хүү |
826 |
2.2 | Хадгаламжид төлсөн хүү |
28,503 |
2.3 | Зээлийн хүүний зардал |
9,844 |
2.4 | Үнэт цаасны хүүний зардал |
283 |
2.5 | Бусад хүүний зардал |
2,672 |
3 | Цэвэр хүүний орлого (1-2) |
20,002 |
4 | Эрсдэлийн сангийн зардал |
3,363 |
4.1 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн |
– |
4.2 | Үнэт цаасны |
– |
4.3 | Зээлийн |
3,363 |
5 | Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4) |
16,639 |
6 | Бусад орлого |
12,381 |
6.1 | Хүүний бус орлого |
12,246 |
6.1.1 | Арилжааны орлого |
4,921 |
6.1.2 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого |
6,448 |
6.1.3 | Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого |
760 |
6.1.4 | Бусад хүүний бус орлого |
117 |
6.2 | Бусад орлого, олз |
135 |
7 | Бусад зардал |
22,797 |
7.1 | Хүүний бус зардал |
22,468 |
7.1.1 | Бусад эрсдэлийн сангийн зардал |
925 |
7.1.2 | Арилжааны зардал |
2,138 |
7.1.3 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал |
5,975 |
7.1.4 | Хураамж, шимтгэлийн зардал |
800 |
7.1.5 | Үйл ажиллагааны бусад зардал |
12,630 |
7.2 | Бусад зардал, гарз |
329 |
8 | Татварын өмнөх ашиг (5+6-7) |
6,223 |
9 | Орлогын албан татварын зардал |
674 |
10 | Татварын дараах ашиг (8-9) |
5,549 |
11 | Бусад дэлгэрэнгүй орлого |
– |
12 | Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн |
5,549 |
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ | БАЙВАЛ ЗОХИХ | БИЕЛЭЛТ |
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа |
≥ 9% |
24.3% |
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа |
≥ 12% |
24.3% |
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт |
≥ 25% |
30.8% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар) |
< ±15% |
8.4% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт) |
< ±30% |
10.4% |
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН | АКТИВЫН ХЭЛБЭР | ҮЛДЭГДЭЛ (сая төгрөг) |
ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ | |
1 | Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй) |
3.2% |
||
1.1 | Банкны хувьцаа эзэмшигч |
– |
– |
0.0% |
1.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан |
– |
– |
0.0% |
1.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл |
6,449 |
3.2% |
2 | Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй) |
11.9% |
||
2.1 | Банкны хувьцаа эзэмшигч | Зээл |
100 |
0.0% |
2.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | Зээл |
532 |
0.3% |
2.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл |
23,590 |
11.6% |
Тээвэр хөгжлийн банк нь 2024.08.31-ний өдрийг дуустал хугацаанд Юань болон Иений гадаад шилжүүлгийн хураамж 0 төгрөг болж буй таатай урамшуулалт аяныг зарлалаа.
Бид гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай гүйцэтгэн, дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллаж байна. Та өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу цахим банк болон өөрт ойр салбараас гадаад шилжүүлгийг түргэн шуурхай хийх боломжтой.
Онцлог, давуу талууд:
- Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
- Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 9 төрлийн гадаад валют /USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY/;
- Банкны салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
- Цахим банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа гүйлгээ хийх;
- Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
- Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй.
Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс:
Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:
- Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
- Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
- Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
- Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)
Гадаад шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны Billionaire карт эзэмшигчдэдээ зориулж олон улсын нислэгийн үеэрх ая тухтай байдлыг хангах зорилгоор Collinson группын хамгийн анхны, дэлхийд тэргүүлэгч гэдгээрээ танигдсан PRIORITY PASS™ хөтөлбөрийг авч Priority Pass (A.P) Ltd компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкны өндөр зэрэглэлийн Billionare Visa карт эзэмшигчид PRIORITY PASS™ хөтөлбөрийн гишүүнчлэлтэй болох юм. Ингэснээр Billionare Visa карт эзэмшигчид дэлхийн 145 орны 600 гаруй хотын 1500 гаруй өндөр зэрэглэлийн ая тухтай лоунжд олон улсын нислэгийн хүлээлэг хооронд https://www.prioritypass.com/transbank гишүүнчлэлийн үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.
Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.
Тээвэр хөгжлийн банк 2023 оноос дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies” компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.
Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна төлбөрийн картын луйврын эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.
Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид дэлхий даяарх 4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.
2023
Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татаад байна.
Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, ногоон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилтын хүрээнд хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийн гурван шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд банкны нийт зээлд эзлэх ногоон зээлийн багцын хэмжээ өсч 2024 оны 1-р улирлын байдлаар 2.6 хувьд хүрлээ.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган банк бөгөөд олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхаас гадна Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчилдаг.
Бид дотоод болон гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаж байна.