Зохиогч: Nomundari A
2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөн бол нийт харилцах, хадгаламжийн багц 812.8 тэрбум төгрөгт хүрч, 95%-ийн өсөлттэй байна.
Тайлант хугацаанд банк активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийн өсөлтийг үр дүнтэй удирдсанаар цэвэр ашиг 30%-иар нэмэгдэж 7.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, банкны эрсдэл даах чадварын үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 8.7 нэгж хувиар давуулан биелүүлж 20.7%-д хүрсэн нь салбарын дунджаас 1.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт боллоо.
Банк нь үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний стандартуудыг тасралтгүй сайжруулсны үр дүнд үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, чадавхаа ахиулан дээшлүүллээ.
Мөн 2025 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас дурдвал:
- Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдсан “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.
- БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк болсон.
- Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах PCI-DSS стандартыг үйл ажиллагаандаа богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн байна.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.
2025 оны II улирал
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН
(Сая төгрөг)
|
1 |
ХӨРӨНГӨ |
|
|
1.1 |
Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө |
210,002 |
|
1.2 |
Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө |
117,633 |
|
1.3 |
Хөрөнгө оруулалт |
69,489 |
|
1.4 |
Зээл (цэвэр дүнгээр) |
777,116 |
|
1.4.1 |
Хэвийн зээл |
744,994 |
|
1.4.2 |
Чанаргүй зээл |
67,384 |
|
1.4.3 |
Зээлийн хойшлогдсон төлбөр |
(170) |
|
1.4.4 |
Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага |
13,649 |
|
1.4.5 |
Зээлийн эрсдэлийн сан |
(48,741) |
|
1.5 |
Дериватив санхүүгийн хөрөнгө |
468 |
|
1.6 |
Бусад санхүүгийн хөрөнгө |
630 |
|
1.7 |
Бусад санхүүгийн бус хөрөнгө |
27,277 |
|
1.8 |
Үндсэн хөрөнгө |
18,352 |
|
1.9 |
Борлуулах зориулалттай хөрөнгө |
48,731 |
|
1.10 |
Биет бус хөрөнгө |
12,599 |
|
1.11 |
Нийт хөрөнгийн дүн |
1,282,297 |
|
2 |
ӨР ТӨЛБӨР |
|
|
2.1 |
Харилцах |
95,102 |
|
2.2 |
Хадгаламж |
656,055 |
|
2.3 |
Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр |
205,216 |
|
2.4 |
Бусад эх үүсвэр |
85,102 |
|
2.5 |
Дериватив санхүүгийн өр төлбөр |
2,018 |
|
2.6 |
Бусад өр төлбөр |
24,135 |
|
2.7 |
Нийт өр төлбөрийн дүн |
1,067,628 |
|
3 |
ӨӨРИЙН ХӨРӨНГӨ |
|
|
3.1 |
Хувь нийлүүлсэн хөрөнгө |
146,474 |
|
3.2 |
Нэмж төлөгдсөн капитал |
15,646 |
|
3.3 |
Халаасны хувьцаа |
(7,032) |
|
3.4 |
Хуримтлагдсан ашиг |
55,644 |
|
3.5 |
Бусад өөрийн хөрөнгө |
3,937 |
|
3.6 |
Өөрийн хөрөнгийн дүн |
214,669 |
|
4 |
ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН |
1,282,297 |
(Сая төгрөг)
|
ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС |
|
|
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр) |
39,406 |
ОРЛОГЫН ТАЙЛАН
(Сая төгрөг)
|
1 |
Хүүний орлого |
74,837 |
|
1.1 |
Монголбанканд байршуулсан хөрөнгийн |
69 |
|
1.2 |
Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн |
402 |
|
1.3 |
Үнэт цаасны |
4,481 |
|
1.4 |
Зээлийн |
68,157 |
|
1.5 |
Бусад хүүний орлого |
1,728 |
|
2 |
Хүүний зардал |
53,399 |
|
2.1 |
Харилцахад төлсөн хүү |
914 |
|
2.2 |
Хадгаламжид төлсөн хүү |
45,647 |
|
2.3 |
Зээлийн хүүний зардал |
2,986 |
|
2.4 |
Үнэт цаасны хүүний зардал |
403 |
|
2.5 |
Бусад хүүний зардал |
3,449 |
|
3 |
Цэвэр хүүний орлого (1-2) |
21,438 |
|
4 |
Эрсдэлийн сангийн зардал |
– |
|
5 |
Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4) |
21,438 |
|
6 |
Бусад орлого |
30,363 |
|
6.1 |
Хүүний бус орлого |
28,444 |
|
6.1.1 |
Арилжааны орлого |
4,987 |
|
6.1.2 |
Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого |
19,014 |
|
6.1.3 |
Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого |
985 |
|
6.1.4 |
Бусад хүүний бус орлого |
3,458 |
|
6.2 |
Бусад орлого, олз |
1,919 |
|
7 |
Бусад зардал |
43,547 |
|
7.1 |
Хүүний бус зардал |
43,383 |
|
7.1.1 |
Бусад эрсдэлийн сангийн зардал |
6,089 |
|
7.1.2 |
Арилжааны зардал |
6,018 |
|
7.1.3 |
Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал |
14,883 |
|
7.1.4 |
Хураамж, шимтгэлийн зардал |
882 |
|
7.1.5 |
Үйл ажиллагааны бусад зардал |
15,511 |
|
7.2 |
Бусад зардал, гарз |
164 |
|
8 |
Татварын өмнөх ашиг (5+6-7) |
8,254 |
|
9 |
Орлогын албан татварын зардал |
1,064 |
|
10 |
Татварын дараах ашиг (8-9) |
7,190 |
|
11 |
Бусад дэлгэрэнгүй орлого |
– |
|
12 |
Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн |
7,190 |
|
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ |
БАЙВАЛ ЗОХИХ |
БИЕЛЭЛТ |
|
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа |
≥ 9% |
20.7% |
|
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа |
≥ 12% |
20.7% |
|
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт |
≥ 25% |
28.9% |
|
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар) |
< ±15% |
-4.6% |
|
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт) |
< ±30% |
-12.2% |
|
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН |
АКТИВЫН ХЭЛБЭР |
ҮЛДЭГДЭЛ |
ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ |
|
|
1 |
Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй) |
3.0% |
||
|
1.1 |
Банкны хувьцаа эзэмшигч |
– |
– |
– |
|
1.2 |
Банкны эрх бүхий албан тушаалтан |
– |
– |
– |
|
1.3 |
Банкны бусад холбогдох этгээд |
Зээл |
6,346 |
3.0% |
|
2 |
Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй) |
9.4% |
||
|
2.1 |
Банкны хувьцаа эзэмшигч |
Зээл |
100 |
0.0% |
|
2.2 |
Банкны эрх бүхий албан тушаалтан |
Зээл |
766 |
0.4% |
|
2.3 |
Банкны бусад холбогдох этгээд |
Зээл |
19,988 |
9.0% |
Банк харилцагч таны мэдээллийг Монгол Улсын Банкны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд чанд хадгалж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг.
Банк харилцагч танд найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлыг дараах аргуудаар хамгаалдаг. Үүнд:
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг;
- Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай чадварлаг баг хамт олныг бүрдүүлж ажилладаг;
- Харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, PCI DSS, SWIFT CSP, GDRP…) шаардлагын дагуу хамгаалж ажилладаг;
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулж ажилладаг;
- Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
- Тогтмол хугацаанд зохицуулагч байгууллагууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэн банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг баталгаажуулдаг;
- Цахим банк болон бусад мэдээллийн системүүд дээр аюулгүй байдлын эмзэг байдал, сул талуудыг илрүүлэх үнэлгээ, тестүүдийг хийж, үр дүнгийн дагуу нэмэлт сайжруулалт, шинэчлэлтийг байнга хийж ажилладаг;
- Банкны ажилтан бүр харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах сургалт, зааварчилгаанд тогтмол хамрагддаг.
“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн дагуу харилцагч та өөрийн хувийн мэдээллийг алдаатай бол залруулах, устгуулах, үнэн зөв байдлыг хангах эрхтэй. Иймд банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ нягталж, өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухай бүрд нь шинэчилж байхыг хүсэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.
Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.
Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байгаа юм. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.
Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.
Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.
Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.