Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХУВИЙН БАНК ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

Банк санхүүгийн салбарын шилдэг гүйцэтгэл, инноваци, манлайллыг үнэлдэг олон улсын нэр хүнд бүхий Global Banking & Finance Review сэтгүүл “Global Banking & Finance Awards 2025” шилдэгүүдээ тодруулж Тээвэр хөгжлийн банкийг “Best Private Bank Mongolia” буюу “Монгол Улсын шилдэг Хувийн банк”-аар  шалгарууллаа.

Энэхүү шагнал нь Тээвэр хөгжлийн банк үйл ажиллагаа болон харилцагчийн цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, харилцагчдадаа тусгайлан зориулсан гадны хувийн банкны шилдэг туршлага бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, тус чиглэлийн шат дараалсан тууштай стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр түвшинд ханган ажилласан амжилтын үр дүнг үнэлсэн тод илэрхийлэл юм.

Монголын анхны мэргэшсэн хувийн банк болох Тээвэр хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг нэн өндөр түвшинд чухалчлан олон улсын стандартын дагуу бүрэн ханган ажилладаг бөгөөд VIP зэрэглэлийн бизнес танхим, салбараараа дамжуулан уламжлалт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээс гадна харилцагчийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн иж бүрэн шийдэл бүхий хувийн банкны экосистемийг бүрдүүлсэн байна.

Мөн олон улсад мэргэшсэн хувийн банкируудаар дамжуулан харилцагч бүрийн онцлогт тохирсон уян хатан нөхцөл, өндөр өгөөж бүхий бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна баялгийн удирдлага, хувийн санхүү, татвар, даатгал зэрэгт цогц зөвлөх үйлчилгээг үзүүлдэг төдийгүй харилцагчийн тансаг амьдралын хэв маягт тохирсон консьерж үйлчилгээ, олон улсад нэр хүндтэй Сингапур болон Швейцарын хувийн банктай стратегийн түншлэл бүхий хамтын ажиллагааг эхлүүлж, харилцагчдадаа тус банкуудын олон улсын стандартад нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлжээ.

Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр: “Энэхүү шагнал бол манай хамт олны тууштай хөдөлмөр, харилцагчдын итгэлийн үр дүн юм. Бид харилцагчдадаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй харилцагчийн бизнесийн үнэ цэнийг хамтран өргөжүүлэх урт хугацааны түнш байхыг эрхэмлэдэг. Цаашид бид олон улсын стандартад нийцсэн хувийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон баялгийн удирдлагын цогц шийдлийг нэгтгэн хүргэхийн төлөө тасралтгүй ажиллах болно” хэмээн онцоллоо.

Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

Categories
Олон улсын үнэлгээ

Тээвэр хөгжлийн банкны үнэлгээ – Fitch Ratings Олон Улсын үнэлгээний агентлаг

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг 2025 оны 09 сарын 03 өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B-, Тогтвортой” хэмээн үнэллээ.  

Fitch агентлагийн тайланд дурдсанаар Тээвэр Хөгжлийн Банкны зээлийн багцын өсөлт 2025 оны эхний хагас жилд 20 хувиар өссөн нь салбарын дунджаас мэдрэгдэхүйц өндөр түвшинд тэлж байгааг харуулж байна. Түүнчлэн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21 хувьтай байгаа нь зохицуулагч байгууллагаас тогтоосон үзүүлэлтээс (12%) даруй 9 хувиар дээгүүр буюу эрсдэл даах чадвар сайн байгааг дурдлаа.

Цаашид Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн чиг хандлага нь нийт банкны салбарын бизнесийг дэмжих таатай суурь орчин нөхцөл болж байгааг онцолсон байна.

Тээвэр хөгжлийн банкны хувьд ийнхүү олон улсын болон дотоодын зах зээлд өөрийн байр сууриа улам бэхжүүлж, харилцагчид болон түнш байгууллагуудынхаа итгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ

2025.09.03

ТөлөвТогтвортой
Урт хугацааны Зээлдэгчийн Дефолтын Үнэлгээ (IDR)В-
Богино хугацааны Зээлдэгчийн Дефолтын Үнэлгээ (IDR)B
Зээлжих чадварын үнэлгээb-