Categories
CIPS систем

Их хэмжээний гүйлгээ хийхэд урьдчилсан мэдэгдэл шаардагдах уу?

  • Тийм. Харилцагч өндөр дүнтэй буюу 1,000,000 юаниас дээш дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд салбараар дамжуулан Хөрөнгө зохицуулалтын газарт мэдэгдэнэ.
Categories
CIPS систем

Гүйлгээ амжилтгүй эсвэл буцаагдах тохиолдох үүсэх үү? Хэрэв гүйлгээ ямар нэг шалтгаанаар буцаагдсан эсвэл саатсан бол ямар процесс явагдах вэ?

  • Тээвэр хөгжлийн банкны болон хүлээн авагч банкны комплаенсийн дотоод хяналт шалгалтын дагуу тухайн гүйлгээг зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд буцаах боломжтой. Буцаагдсан гүйлгээ Тээвэр хөгжлийн банканд ирсэн тохиолдолд харилцагчийн дансанд буцаан олгоно.
Categories
CIPS систем

Хэрэв гүйлгээ амжилтгүй болбол шимтгэл буцаагддаг уу?

  • Тээвэр хөгжлийн банкнаас шалтгаалаагүй асуудлаас үүдэн гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг буцаан олгохгүй.
Categories
CIPS систем

Гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл (банкны SWIFT/BIC код, IBAN гэх мэт) юу вэ?

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, IBAN дансны дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, SWIFT/CIPS код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, SWIFT/CIPS код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичих шаардлагатай (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, бараа материалын төлбөр бол инвойс дугаар гэх мэт).
Categories
CIPS систем

Хүлээн авагч банк CIPS-д оролцогч биш бол гүйлгээ яаж дамжих вэ?

  • Хүлээн авагч банк нь шууд оролцогч биш бол тухайн банктай харилцаатай шууд оролцогч банкаар дамжуулан юанийн шилжүүлгийг илгээнэ.
Categories
CIPS систем

Гүйлгээний төрөл (худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт) бүрд өөр хязгаар, нөхцөл бий юу?

  • Олон улсын хориг арга хэмжээнд орсноос бусад бүх төрлийн юанийн гадаад шилжүүлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой.
Categories
CIPS систем

Гүйлгээ илгээх цагийн бүсээс шалтгаалаад гүйлгээ шилжих хугацаа өөрчлөгдөх үү?

  • Хүлээн авагчийн банкны байрлаж буй цагийн бүсээс шалтгаалан гүйлгээ хүлээн авагчийн
    дансанд орох хугацаа өөрчлөгдөх боломжтой.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ЭРИН ━ CIPS

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) сүлжээний “Шууд оролцогч” гишүүн болсон Монгол улсын төдийгүй зүүн хойд Азид  анхны банк болсон билээ. Ийнхүү CIPS системийг амжилттайгаар нэвтрүүлсний хүрээнд банк харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор юанийн гадаад шилжүүлгийг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй болголоо.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талууд бий болгох юм.

  1. Шууд холболт – Харилцагч таны гүйлгээ дамжуулагч банк оролцохгүйгээр шууд дамжина;
  2. Хурдтай – Тухайн өдөртөө багадаа 2 цагт хүлээн авагчид хүрнэ;
  3. Шимтгэлгүй – Дамжуулагч банкны нэмэлт шимтгэлгүй;
  4. Дэлхий даяар – 100+ улс орны 1,700 гаруй банк холбогдсон;
  5. Найдвартай – ISO 20022 стандартаар хамгаалагдсан, БНХАУ-ын Ардын банкны хяналттай аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан систем.

ХАРИЛЦАГЧ ТАНД ИРЭХ БОЛОМЖ

  1. Хятад болон олон улсын түншүүд рүү юанийн гүйлгээгээ түргэн шуурхай хийх;
  2. Зардлаа бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх;
  3. Найдвартай, баталгаатай гүйлгээгээр түншүүдийнхээ итгэлийг бэхжүүлэх;
  4. Юанийн гүйлгээг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй шилжүүлэх боломжийг олгож байна.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу Юанийн гадаад гүйлгээг CIPS cистемээр дамжуулан шимтгэлгүй, шуурхай шилжүүлээрэй!

Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ “FITCH RATINGS” АГЕНТЛАГ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООЖ, ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг шинээр тогтоон хэтийн төлөвийг  “Тогтвортой” хэмээн үнэллээ.

Fitch агентлагийн тайланд “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн багцын өсөлт 2025 оны эхний хагас жилд 20 хувиар өсч зээлийн багцын өндөр өсөлтийг хангахын зэрэгцээ салбарын дунджаас өндөр түвшинд тэлж байгааг онцолжээ. Түүнчлэн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21 хувьтай байгаа нь зохицуулагч байгууллагаас тогтоосон үзүүлэлт болох 12 хувиас даруй 9 нэгж хувиар дээгүүр үзүүлэлт бөгөөд буюу эрсдэл даах чадвар сайн байгааг дурдлаа.

Тээвэр хөгжлийн банк нь 2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлийг тогтмол үнэлүүлж ирсэн бөгөөд 2025 оноос Fitch Ratings агентлагаар үнэлүүлсэн ба банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв сайжирсан үзүүлэлттэй гарлаа.

Мөн богино хугацаат гадаад валютын үүргийг биелүүлэх үнэлгээг “B” гэж үнэлсэн нь системийн түвшний арилжааны банкуудынхтай ижил түвшинд хүрч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжаа илтгэн харуулж байна.

Fitch агентлагийн дүгнэлтээр Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн чиг хандлага нь нийт банкны салбарын бизнесийг дэмжих таатай суурь орчин нөхцөл болж байгааг онцолжээ.

Тээвэр хөгжлийн банкны хувьд ийнхүү олон улсын болон дотоодын зах зээлд өөрийн байр сууриа улам бэхжүүлж, харилцагчид болон түнш байгууллагуудынхаа итгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ

Төлөв

Тогтвортой

Урт хугацааны зээлжих зэрэглэл (IDR)

 В-

Гадаад валютын богино хугацаат үүргийг биелүүлэх зэрэглэл

B

Зээлжих чадварын үнэлгээ

  b-