Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛСНААР ЗАЛИЛАН, ХУУРАМЧ ҮЙЛДЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛДАГДАЛ ЗЭРЭГ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ

Таныг таних боломжтой аливаа мэдээлэл нь “хувийн мэдээлэл” гэж тооцогдох бөгөөд дараах мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, дамжуулахыг хуулиар хориглосон байдаг. Үүнд:

  1. Хувийн таних мэдээлэл: Нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэх;
  2. Харилцах мэдээлэл: Утасны дугаар, и-мэйл, оршин суугаа хаяг;
  3. Санхүүгийн мэдээлэл: Банкны данс, картын дугаар, гүйлгээний түүх;
  4. Эрүүл мэндийн мэдээлэл: Онош, эмчилгээ, нийгмийн халамжийн түүх;
  5. Цахим: Байршлын мэдээлэл, сошиал сүлжээнд нийтэлсэн пост, зураг.

Үйлчилгээний байгууллагууд таны мэдээллийг хуульд заасан хүрээнд авч болох ба мэдээллээ өгөхөөс өмнө ямар зорилгоор ашиглах болон нууцлалыг хэрхэн хамгаалах талаар зайлшгүй асуух хэрэгтэй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

  1. Нууц үг хүчтэй, дахин давтагдахгүй байх;
  2. Хувийн мэдээллээ утсаар, мессежээр, сошиал дээр бүү хуваалц;
  3. Банк, төрийн аппликэйшнээ зөвхөн албан ёсны эх сурвалжаас татаж авах;
  4. Сэжигтэй линк, и-мэйл, мессежийг нээхгүй байх;
  5. Гүйлгээгээ тогтмол шалгаж, асуудал илэрвэл банктайгаа яаралтай холбогдох шаардлагатай.

Цахим орчинд хувийн мэдээллээ буруу удирдах нь таны санхүү, нэр хүнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулдаг. Харин мэдээллээ зөв хамгаалснаар та өөрийнхөө амьдралыг итгэлтэй, аюулгүй байлгаж чадна.

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ = ТАНЫ АМЬДРАЛЫН НУУЦ

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЭРСДЭЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Харилцагч та төлбөрийн картын хэрэглээг аюулгүй байлгах үүднээс картын нууц мэдээллээ хамгаалаарай.

  1. Харилцагч та өдөр тутам картын гүйлгээгээ өөрийн ибанкны картын хуулга болон имэйл хаягаар илгээгдсэн гүйлгээний мэдэгдэлээр хянах эсвэл мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэн гүйлгээний мэдэгдлийг цаг алдалгүй авах.
  2. Картын эмзэг мэдээллээ/картын дугаар, cvv код, пин код/ хамгаалах, бусдад дамжуулахгүй байх
  3. Картын гүйлгээ хийхдээ соронзон тууз бүхий төлбөрийн хэрэгслээр үйлчлүүлэхээс зайлсхийх
  4. АТМ, ПОС терминал дээр өөрийн гараар пин кодоо оруулж гүйлгээгээ хийх, бусдад пин кодоо хэлэхгүй байх;.
  5. АТМ-аар үйлчлүүлэхдээ карт уншдаг хэсэгт нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг сайтар нягтлах;
  6. Онлайнаар худалдан авалт хийхдээ тухайн цахим хуудас нь гүйлгээний мэдээллийг тань нууцалдаг SSL-ээр (https://) баталгаажсан эсэхийг шалгах;
  7. Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн сэжигтэй холбоос линк эсвэл хавсралтуудыг нээхгүй байх, картын мэдээллээ оруулахгүй байх;
  8. Банканд бүртгэлтэй утасны дугаар и-мэйл хаягаа өөрчилсөн тохиолдолд банкны салбар, нэгжид хандаж эсвэл ибанкаараа мэдээллээ шинэчилж байх
  9. Картаа хаясан, гээсэн тохиолдолд дараах сувгаар картаа яаралтай хаалгах:
  10.         1800-1999 лавлах дугаарт холбогдон картаа хаалгах;
  11.        Цахим банкаараа картаа идэвхгүй болгох;
  12.        Өөрт ойр байрлах салбарт хандах;

Картаа цахим банкаар идэвхгүй болгох заавар:

Хэрэв таны картаар өөрөө хийгээгүй, эргэлзээтэй, сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд яаралтай банканд хандаж, шалгуулах шаардлагатай.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БНХАУ-ЫН PAX TECHNOLOGY–ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын санхүүгийн салбарт технологийн шинэчлэл, олон улсын холболтыг өргөжүүлэх зорилгын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компани Pax Computer Technology (Shenzhen)Co., Ltd -тэй амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь олон улсын дижитал санхүүгийн сүлжээнд холбогдох шаардлагатай техник тоног төхөөрөмж, программ хангамжийн шийдэл, болон мэргэжлийн зөвлөх, дэмжлэгийн үйлчилгээг PAX Technology-ээс бүрэн хангуулан хэрэгжүүлж байна.

──────────────────

PAX Technology – Дэлхийн төлбөрийн дэд бүтцийн итгэлтэй түнш

Pax Computer Technology (Shenzhen)Co., Ltd нь дэлхийн 120 гаруй улсад төлбөрийн төхөөрөмж, ухаалаг POS терминал, fintech шийдлүүдийг нийлүүлдэг, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологи үйлдвэрлэгч юм.

PAX Technology нь зөвхөн төхөөрөмж нийлүүлэхээс гадна:

  • Системийн архитектур төлөвлөлт
  • Интеграци болон дата хамгааллын шийдэл
  • Банк, санхүүгийн байгууллагуудад зориулсан тусгай программ хангамж, төхөөрөмжийн менежмент зэргийг цогцоор нь санал болгодог.

──────────────────

CIPS холболтыг дэмжих технологийн үндэс

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын юанийн төлбөр тооцооны CIPS системд амжилттай холбогдоход шаардагдах техник дэд бүтэц, программ хангамжийн шийдлийг PAX Technology-ээр дамжуулан бүрэн хангаж, системийн найдвартай ажиллагааг бүрдүүлсэн.

Энэ нь Тээвэр хөгжлийн банканд:

  • Хятад болон олон улстай хийх юанийн төлбөр тооцоонд шинэ боломжуудыг бий болгох
  • Хамгийн сүүлийн үеийн аюулгүй, хурдан шийдэл дээр суурилсан гүйлгээний технологи ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСАД UNIONPAY АППЛИКЭЙШНД ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ КАРТАА ХОЛБОН WECHAT, ALIPAY-ЭЭР ТӨЛБӨР ТООЦООГОО ХИЙГЭЭРЭЙ

Тээвэр хөгжлийн банк нь  олон улсын 100 гаруй улсад  ашиглагддаг UnionPay аппликэйшн-д UnionPay картаа холбоод, гадаад төлбөр тооцоогоо илүү хялбар, аюулгүй хийх боломжийг танд олгож байна.

UnionPay аппликэйшн нь олон улсад төлбөр төлөхөөс гадна, онлайн худалдан авалт хийх, тухайн улс орон бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах зэрэг санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан дижитал платформ юм.

UnionPay аппликэйшнаар төлбөр тооцоогоо хийх давуу талууд:

  1. Хятадад ихэвчлэн Wechat, Alipay-гаар төлбөр хүлээн авдаг учраас та картаа UnionPay апп-д холбоод хаана ч, такси, метро, дэлгүүр гээд бүх газарт шууд төлбөрөө ямар нэгэн нэмэлт шимтгэлгүйгээр хийх боломжтой.
  2. UnionPay аппликэйшнд картаа холбосноор бэлэн мөнгө авч явах шаардлагагүй зөвхөн өөрийн гар утсаа ашиглан төлбөрөө хормын дотор хийх боломжтой.
  3. UnionPay нь мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартаар баталгаажсан тул таны картын мэдээлэл алдагдахаас бүрэн хамгаална.
  4. Мөн UnionPay International-ийн сүлжээнд бүртгэлтэй 60 сая гаруй худалдаа үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх бүрдээ онцгой хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжийг олгоно.

UnionPay аппликэйшнд зөвхөн UnionPay брэндийн карт холбох шаардлагатай бөгөөд хараахан харилцагч болж амжаагүй байгаа бол ЭНД дарж, Тээвэр хөгжлийн банкны UnionPay картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Categories
CIPS систем

CIPS гэж юу вэ?

  • CIPS (Cross-Border Interbank Payment System) нь БНХАУ-ын Ардын Банкны зөвшөөрлөөр 2015 онд нэвтрүүлэгдсэн олон улсын төлбөр тооцооны систем юм. Уг систем нь юань (CNY)-аар хийгдэх гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л төрлийн төлбөр тооцоог шуурхай, найдвартай, аюулгүйгээр гүйцэтгэх боломжийг олгодог.
Categories
CIPS систем

Шууд оролцогч (Direct Participant) болсон нь ямар ач холбогдолтой вэ?

  • Манай банк CIPS системд шууд холбогдсоноор юанийн гадаад төлбөр тооцоог дамжуулагч банк оролцуулахгүйгээр шууд гүйцэтгэгдэх боломжтой боллоо. Энэ нь гүйлгээний хугацааг богиносгож, зардлыг бууруулж, найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.
Categories
CIPS систем

CIPS ашигласнаар шимтгэлийн зардал буурах уу?

  • Тийм. Өмнө нь олон улсын юанийн гүйлгээг дамжуулагч банкаар хийдэг байсан тул нэмэлт шимтгэл тооцогддог байсан харин CIPS-ээр дамжуулан гүйлгээ хийхэд ийм нэмэлт зардал үүсэхгүй. (эцсийн шимтгэлийн хэмжээ нь тухайн гүйлгээний төрөл, дүнгээс
    хамаарна)
Categories
CIPS систем

CIPS системээр юанийн гүйлгээ хийхэд би хэр хэмжээний зардал хэмнэх вэ?

  • Манай банкаар дамжуулан юанийн төлбөр тооцоогоо CIPS системээр хийхэд дамжуулагч банкны шимтгэл тооцогдохгүй. Ингэснээр хүлээн авагчийн улс болон гүйлгээний дүнгээс хамааран, зах зээлийн бусад арилжааны банктай харьцуулахад нэг гүйлгээ тутамд 30,000–155,000 төгрөг хүртэл зардал хэмнэх боломжтой.
Categories
CIPS систем

Ямар төрлийн гүйлгээ хийх боломжтой вэ?

  • БНХАУ болон бусад 120 гаруй улс руу юань (CNY)-аар бүхий л төрлийн гадаад төлбөр тооцоог CIPS-ээр дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
Categories
CIPS систем

CIPS ашиглахын тулд тусгай данс нээлгэх шаардлагатай юу?

  • Үгүй. Хэрэв та манай банканд CNY-ийн харилцах данстай бол та гадаад шилжүүлгээ тус данснаасаа шууд хийх боломжтой.