Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

Монголбанк: Мэдэгдэл

Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.

Categories
Ерөнхий мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2024 оны 4-р сарын 15-нд олон нийтийн цахим сүлжээнд банкны нэрийг оролцуулсан нэг талын тэнцвэргүй мэдээллүүд цацагдаж, Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсанд харамсаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэн, дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажиллаж ирсэн.

Манай банк 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсны зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулан, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлж, харилцагч нартаа банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, хүртээмжтэйгээр үзүүлэх замаар бизнесийн үр өгөөж, үнэ цэнийг бүтээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байна.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа найдвартай, итгэлтэй үйлчилгээг үзүүлэн, санхүүгийн түнш байж, цаашид ч Монгол Улсын банк санхүүгийн салбарын ууган банкны хувьд тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан ажиллаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээнд Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тээвэр хөгжлийн банк 2024 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Банкны нийт активын хэмжээ 1.1 их наяд төгрөгт хадгалагдсан бол татварын дараах цэвэр ашиг 5.7 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 60 хувийн өсөлт үзүүллээ.

Тайлант хугацаанд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.1 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 23.0 хувь байна. Харилцах, хадгаламжийн багц 737 тэрбум төгрөг, зээлийн багц 706 тэрбум төгрөгт хүрч харилцагч, түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

2024 оны I улирлын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцаарай.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛС ДАХЬ АНХНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА ЯПОН УЛСАД НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч харилцагчидтайгаа өргөн цар хүрээнд хамтран ажилладаг төдийгүй, нийт харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд нийцсэн өгөөж өндөртэй, оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажилладаг билээ.

Шинэ бүхний эхлэл урин хаврын бэлгэдэл Сакура цэцэглэж буй 2023 оны 04-р сарын 7-ны өдөр Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод Олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтийг амжилттай зохион байгууллаа.

Япон болон Монгол улсын удаан жилийн найрсаг харилцаа, түншлэл, бүтээн байгуулалт, улс хоорондын байгуулсан Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Гэрээ нь бидэнд энэхүү бизнесийн таатай орчныг бүрдүүлснээр, бид харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болж ойрын хугацаанд хүрэх ололт амжилтын чухал үндэс суурийг тавилаа.

Төлөөлөгчийн газраараа дамжуулан Япон улсын бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллах таатай боломжийг нээж өгөх юм.

Бид харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар  түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 4-р сар

IBEC банктай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх үүсвэргүй зээлийн шугамын лимитийг 12.6 сая евро болгон нэмэгдүүллээ.