Categories
Аян урамшуулал

“ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХУРИМТЛУУЛЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тусыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022”-ыг угтан “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” аяныг 10 дугаар сарын турш Монгол банк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, бусад арилжааны банкууд хамтран зохион байгуулж байна.

Тээвэр хөгжлийн банк нь ирээдүйнхээ төлөө зорилго тавьж, хуримтлал үүсгэх алхмыг тань урамшуулж аяны хугацаанд буюу 2022.10.31-нийг дуустал “Энгийн хугацаатай хадгаламж” шинээр нээлгэж буй харилцагчдадаа зориулан хадгаламжийн дансны доод үлдэгдлийн хэмжээг валют харгалзахгүй 0₮-өөр нээх эрх, “Алтан Зоос” хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй.

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.

 “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая”