Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ИНТЕРНЭТ БАНКАНД MFA (MULTI-FACTOR AUTHENTICATION) БУЮУ ДАВХАР БАТАЛГААЖУУЛАЛТ НЭВТЭРЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк интернэт банкандаа MFA (Multi-Factor Authentication) буюу давхар баталгаажуулалтыг нэвтрүүллээ.

Тус баталгаажуулалт нь хэрэглэгч системд нэвтрэхдээ зөвхөн нууц үгээр хязгаарлагдахгүй, өөр нэмэлт баталгаажуулалтын алхам хийж ордог аюулгүй байдлын нэмэлт шат юм.

Яагаад MFA – Давхар баталгаажуулалт чухал вэ?

  1. Нууц үг алдагдсан тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг хамгаалж үлдэх боломжтой;
  2. Цахим залилан бусад смишинг төрлийн халдлагаас сэргийлнэ;
  3. Хувь хүн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалах юм.

Түүнчлэн иргэн 5 сая төгрөг, байгууллага 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг OTP кодоор баталгаажуулах алхмыг MFA – Давхар баталгаажуулалтаар орлуулах боломжтой юм.

Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар хэрхэн давхар баталгаажуулалт хийх зааврыг хүргэж байна.