Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрдэнэбаяр

Б.Эрдэнэбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2008 онд Хас банкнаас ажлын гараагаа санхүүгийн шинжээч албан тушаалаар эхэлж, 2012 онд Хас банкны Санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2017 онд Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 оны 3 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 12 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, 2023 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга албан тушаалд тус тус дэвшин томилогдон ажилласан.

2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн удирдлага чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй төгссөн. Люксембургийн Вант Улсад “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллах хугацаандаа Нью-Йоркийн Их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт оролцож, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол олгох (CFA) хөтөлбөрийн хоёр, мэргэшсэн эрсдэлийн менежер (FRM)-ийн нэгдүгээр түвшний шалгалтад тус тус тэнцэж, тухайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн