Categories
Орон сууцны ипотекийн зээл

Тавигдах шаардлага

  • Үндсэн зээл хүсэгч нь Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээл, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
  • Үндсэн зээл хүсэгч нь cүүлийн 1 жил, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын  хугацаанд тухайн байгууллагад тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл үндсэн зээлдэгч нь тухайн бизнесийг сүүлийн 2 жилийн хугацаанд, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд эрхэлсэн байх ёстой;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх орлого нь өрхийн татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
  • Үндсэн зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн