Categories
Компани байгуулах

Тамга, тэмдгийн хяналтын дугаар шинээр авах

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар

1

Өргөдөл УБ-03 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

– Улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

2

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

3

Төрийн байгууллага, албан газрын хувьд –  Тухай байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар

–  Тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл

–  Төрийн байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд дээд байгууллагын албан хүсэлт

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /СӨХ, байгаль хамгаалах нөхөрлөл, төсөл, хөтөлбөр/

1

Албан бичиг /хүсэлт/ –    Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /СӨХ-ны даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбарын хамт/

–    Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт

–    Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг.

2

Гэрчилгээний хуулбар СӨХ, нөхөрлөлийн хувьд гэрчилгээний хуулбар

3

Татварын байгууллагын тодорхойлолт Харьяа дүүргийн татварын албанд бүртгэлтэй тухай, татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт

Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж

1

Шийдвэр/тогтоол/

Албан  бичиг

Харьяалах дээд байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх

2

Гэрчилгээний хуулбар Харьяалах дээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·         Гүйцэтгэх удирдлага

·         Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч

·         Хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд

·         Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Хариулт үлдээнэ үү