Categories
Компани байгуулах

Хуулийн этгээдийн удирдлага өөрчлөх /гүйцэтгэх захирал, дарга, тэргүүн/

д/д

  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягнаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

– Шашны байгууллагын өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Шийдвэр/тогтоол/,

хурлын тэмдэглэл /1хувь/

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Шийдвэр/тогтоол/-т:

–  Өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлагыг сонгосон /томилсон/ байх

–  Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.

2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурна.
Охин компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авна.
ТБ,АГ,УТҮГ-ын хувьд хуулиар эрх олгосон байгууллагын өмнөх удирдлагыг чөлөөлсөн, шинэ удирдлагыг томилсон шийдвэр. /эх хувь эсхүл хуулбар үнэн дарагдсан хуулбар/

5

Гадаадын иргэн бол паспортын хуулбар Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал, ТУЗ, УЗ-ийн дарга/тэргүүн/ зэрэг нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар авна.

6

Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл Банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ гэх мэт хуулийн этгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авч ирнэ.

7

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

·      Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·      Гүйцэтгэх удирдлага

·      Үүсгэн байгуулагч

·      Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

·      Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Хариулт үлдээнэ үү