Categories
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө өөрчлөх /нэмэх, хасах/

Бүрдүүлэх материал

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Шийдвэр/тогтоол/,

хурлын тэмдэглэл /1хувь/

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Шийдвэр/тогтоол/-т хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хэрхэн өөрчилж буйг тусган, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг баталж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна
Хувьцаа эзэмшигч нь компани байх тохиолдолд түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ шаардлагатай.

5

Шинэчилсэн дүрэм  /2 хувь/ Дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг тусгасан байх
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшичгтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ байгуулах

/1 хувь/

6

Баталгаажсан санхүүгийн тайлан /1хувь / Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан байна. /тайлангийн улирал болоогүй тохиолдолд тухайн дүүргийн цаасан хэлбэрээр завсрын тайлан гаргаж СТСХ-ээр баталгаажуулан ирүүлж болно/
ГХОХХК-д гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдсэнээр хувь нийлүүлсэн хөрөнгө өсгөх бол: гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг

7

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.

8

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

·      Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн