Categories
Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр байгуулах

Бүрдүүлэх материал

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЗӨВЛӨМЖ
1. Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлтийг гаргаж болно.

●        Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтлана. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.

●        “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ.

●        Цахимаар авах тохиолдолд https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ.

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт   – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/

– Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

– Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт
/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоолын хавсралт/

4. Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/,

1 хувь

 

 

/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/

 

 

Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:

– Компани үүсгэн байгуулах тухай

– Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/

– Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг,

– Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/

– Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

    Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:

–   Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх

–   ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

–  Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/  гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.

5. Дүрэм /2 хувь/ Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна.  http://www.legalinfo.mn/law/details/310
6. Гадаадын иргэн бол паспортын хуулбар Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар.
7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
8. Хөрөнгийн нотлох баримт Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй
9. ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·         гүйцэтгэх удирдлага

·         үүсгэн байгуулагч

·         итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

·         итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн