Categories
Татварын хувь хэмжээ болон хөнгөлөлт чөлөөлөлт

Татварын ерөнхий хууль:

20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

 

20.2.Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:

 

20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод

– эрхийн шимтгэлийн орлого 10%

– ногдол ашгийн орлого 10%

– хүүгийн орлого 10%

– 10 хувиар;

– үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого 2 хувиар;

– үл хөдлөх хөрөнгийн татвар 0,6-1%

 

20.2.3.энэ хуулийн 18.6.5-д заасан орлогод – төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого 40 хувиар;

 

20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 

– тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг 20 хувиар;

 

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар;

 

20.2.7.энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар,оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,5-5%

 

20.3.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд тогтворжуулах гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтворжуулсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн