- Хүсэлт гаргагчийн мэдээлэл
- Холбогдох ажлын үйл ажиллагааны төрлийг хүссэн өргөдөл
- Удирдах ажилтнуудын мэдээлэл
- Инженер техникийн ажилтны мэдээлэл
- Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл
- Үйлдвэрлэлийн баазын мэдээлэл
- Ажлын хэсэг өргөдлийг хүлээж авснаас хойш дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно.
- Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байхын зэрэгцээ нийт машин механизм, тоног төхөөрөмжийн 60-аас доошгүй хувь нь тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй өөрийн өмчлөлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй байна.
Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажлын 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.