Categories
Оршин суух зөвшөөрөл авах

Гэр бүлийн зорилгоор оршин суух

GB-1: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын хуулбар, гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэний бичиг баримтын хуулбар
  5. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

 

GB1-F: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний гэр бүлийн гишүүн 

 

GB-2: Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд

Монгол Улсын иргэний 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн визийг визийн зөвшөөрөлгүйгээр тэмдэгтийн хураамжгүй олгоно.

  1. Мэдүүлгийн хуудас Маягт-1
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  3. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг, орж ирсэн визийн хамт хуулбарлах/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ

Хариулт үлдээнэ үү