Categories
Банкны баталгаа

Гадаад баталгааны давуу тал

Импортлогчид үүсэх давуу тал: 

  1. Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна
  2. Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг
  3. Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх
  4. Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг
  5. Импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой
  6. Маш бага зардалтай тул импортын худалдааны эргэцийг нэмэгдүүлэх

Эскпортлогчид үүсэх давуу тал 

  1. Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах боловч импортлогчийн төлбөрийн эрсдэлийг 100% банкаар баталгаажуулсан байдаг тул төлбөрийн эрсдэл бага
  2. Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой;
  3. Экспортлогч нь импортлогч талаас заасан хугацаанд төлбөр хүлээн аваагүй тохиололд төлбөрийн үүрэг хүлээж буй банкнаас нэхэмжлэн, ажлын 5 хоногийн дотор төлбөр хүлээн авах боломжтой 
  4. Импорлогчийн төлбөрийн эрсдэлийг өөрийн улсын банканд хүлээлгэн, өөрийн улсын арилжааны банкнаас төлбөр хүлээн авах боломжтой

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн