Харилцагч та төлбөрийн картын хэрэглээг аюулгүй байлгах үүднээс картын нууц мэдээллээ хамгаалаарай.
- Харилцагч та өдөр тутам картын гүйлгээгээ өөрийн ибанкны картын хуулга болон имэйл хаягаар илгээгдсэн гүйлгээний мэдэгдэлээр хянах эсвэл мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэн гүйлгээний мэдэгдлийг цаг алдалгүй авах.
- Картын эмзэг мэдээллээ/картын дугаар, cvv код, пин код/ хамгаалах, бусдад дамжуулахгүй байх
- Картын гүйлгээ хийхдээ соронзон тууз бүхий төлбөрийн хэрэгслээр үйлчлүүлэхээс зайлсхийх
- АТМ, ПОС терминал дээр өөрийн гараар пин кодоо оруулж гүйлгээгээ хийх, бусдад пин кодоо хэлэхгүй байх;.
- АТМ-аар үйлчлүүлэхдээ карт уншдаг хэсэгт нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг сайтар нягтлах;
- Онлайнаар худалдан авалт хийхдээ тухайн цахим хуудас нь гүйлгээний мэдээллийг тань нууцалдаг SSL-ээр (https://) баталгаажсан эсэхийг шалгах;
- Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн сэжигтэй холбоос линк эсвэл хавсралтуудыг нээхгүй байх, картын мэдээллээ оруулахгүй байх;
- Банканд бүртгэлтэй утасны дугаар и-мэйл хаягаа өөрчилсөн тохиолдолд банкны салбар, нэгжид хандаж эсвэл ибанкаараа мэдээллээ шинэчилж байх
- Картаа хаясан, гээсэн тохиолдолд дараах сувгаар картаа яаралтай хаалгах:
- 1800-1999 лавлах дугаарт холбогдон картаа хаалгах;
- Цахим банкаараа картаа идэвхгүй болгох;
- Өөрт ойр байрлах салбарт хандах;
Картаа цахим банкаар идэвхгүй болгох заавар:

Хэрэв таны картаар өөрөө хийгээгүй, эргэлзээтэй, сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд яаралтай банканд хандаж, шалгуулах шаардлагатай.