Categories
Зээлийн шугам

Бүтээгдэхүүний нөхцөл

Шугамын зээл

Төгрөг  Ам.доллар Евро Юань

Иен

Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно
Зээлийн хүү /сар/

1.6%-2.0%

1.1%-1.5% 0.85%-1.2% 0.85%-1.2%

0.85%-1.2%

Зээлийн хүү /жил/

19.2%-24.0%

13.2%-18.0% 10.2%-14.4%  10.2%-14.4% 

10.2%-14.4% 

Коммитмент хүү /жилийн/

2.80%-4.2%

2.0%-3.6%

1.5%-3.0%

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

36 хүртэл сар

Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 3,000,000 төгрөг Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 3,000,000 төгрөгтэй тэнцэх валют
Нэмэгдүүлсэн хүү

Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү 

Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл 

0%

Өргөдлийн хураамж 

30,000 төгрөг

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг

   Зээлийн бодит өртөг /жилээр/: 19.7%-24.5%

Categories
Зээлийн шугам

Тавигдах шаардлага

  • МУ-ын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, бүртгэлтэй ААН байх;
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Бусад;
Categories
Зээлийн шугам

Бүрдүүлэх материал

  • Зээлийн хүсэлт;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой материал, гэрчилгээ, дүрэм;
  • Санхүүгийн тайлан, санхүүтэй холбоотой баримтууд;
  • Бусад банк санхүүгийн байгууллагад өрт төлбөртэй бол гэрээ, хуулга;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой баримт;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад;
Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрдэнэбаяр

Б.Эрдэнэбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2008 онд Хас банкнаас ажлын гараагаа санхүүгийн шинжээч албан тушаалаар эхэлж, 2011 онд Хас банкны Санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2017 онд Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 оны 3 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 12 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, 2023 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга албан тушаалд тус тус дэвшин томилогдон ажилласан.

2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн удирдлага чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй төгссөн. Люксембургийн Вант Улсад “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллах хугацаандаа Нью-Йоркийн Их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт оролцож, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол олгох (CFA) хөтөлбөрийн хоёр, мэргэшсэн эрсдэлийн менежер (FRM)-ийн нэгдүгээр түвшний шалгалтад тус тус тэнцэж, тухайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрхэмбаяр

Монгол улсын гавьяат эдийн засагч Б.Эрхэмбаяр нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 24 жил ажилласан туршлагатай бөгөөд 1994 онд Ардын банкнаас ажлын гараагаа эдийн засагчаар эхэлж, улмаар Швед улсын Куранда Ассистант компанид Нягтлан бодогч, Сангийн менежер, 2005 онд Худалдаа хөгжлийн банканд Данс хариуцсан ажилтан, Ахлах менежер, 2009 онд Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал, 2020 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын Гадаад харилцааны зөвлөх албан тушаалд тус тус ажиллаж байсан.

Б.Эрхэмбаяр нь 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банк санхүүгийн бакалавр, 2002 онд Швед улсын Стокгольмийн их сургуулийг Эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Э.Мөнхжаргал

Э.Мөнхжаргал нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Хувийн банк хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалуудад томилогдон ажиллаж байна.

2009 онд МУИС-ийн Математик Компьютерын сургуулийг эдийн засгийн математик загварчлалаар бакалавр зэрэгтэй, 2013 онд МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг математикийн ухааны магистр зэрэгтэй төгссөн бөгөөд 2015-2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй тус тус суралцаж төгссөн байна. Люксембургийн Вант Улсад “UBS” банканд хөрөнгийн удирдлагын газарт ажиллах хугацаандаа АНУ-ын Нью-Йоркийн Их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны хөтөлбөр, сургалтад амжилттай суралцсан.

Тэрбээр банк, санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага, засаглал, хөрөнгө оруулалтын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2009 онд зах зээлийн эрсдэлийн шинжээчээр “Чингис Хаан” банкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар 2013 онд эрсдэлийн хэлтсийн захирал, 2017 оноос Капитрон банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал болон Эрсдэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Н.Түвшинжаргал

Н.Түвшинжаргал нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр МУИС-ийг 2000 онд Санхүүч, эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

Н.Түвшинжаргал нь банк, санхүүгийн салбарт 2002 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа ХААН Банкны Дотоод хяналтын газар Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Салбарын удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн, Байгууллагын банкны газрын Харилцааны менежер, Бизнес инкубатор төвийн Бизнес зөвлөх, Салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Эрсдэл хариуцсан дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Өмчийн харилцаа хариуцсан захирал, Улаанбаатарын иргэдийн банк хариуцсан захирал, Жижиг дунд бизнесийн банк хариуцсан захирал, 2022 оноос Эн Ти Эм Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зөвлөх албан тушаалд тус тус ажилласан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

С.Бямбадэлгэр

С.Бямбадэлгэр нь 2024 оны 09 дугаар сарын 19-ний өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

С.Бямбадэлгэр нь 2010 онд Хаан банкнаас ажлын гараагаа эхэлж, тус банканд Хөрөнгө оруулалтын банк хариуцсан мэргэжилтэн, Эрсдэлийн мэргэжилтэн, Ахлах эрсдэлийн мэргэжилтнээр, Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан туршлагатай. 2018 оноос Тээвэр хөгжлийн банканд Зах зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар, 2021 оноос Дэд захирал, Иргэдийн банк хариуцсан албан тушаалд томилогдон ажилласан туршлагатай.

С.Бямбадэлгэр нь 2006-2010 онд Монгол улсын их сургуулийг Эдийн засаг, статистик чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, 2014-2016 онд Люксембургийн их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны сургалтад хамрагдсан, банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн албан тушаалтан юм.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

В.Туулмаа

В.Туулмаа нь 2021 оны 8 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал албан тушаалд ажиллаж байна.

Банк, санхүүгийн салбарт 1996 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд ажиллах хугацаандаа Сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газарт нягтлан бодогч, зээлийн ажилтан, ахлах, ажилтан, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Зоос банканд зээлийн хяналтын мэргэжилтэн, ахлах ажилтан, Жижиг дунд бизнесийн зээлийн хэлтсийн захирал, Байгууллагын банкны хэлтсийн захирал, Төрийн банкны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах ажилтан, Байгууллагын банкны газарт төсөл хариуцсан ахлах ажилтан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Зээлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Цахим банкны төвийн захирал, 2016-2021 онуудад Кредит банканд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Зээлийн газрын захирал, Байгууллагын банкны газрын захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан.

1995 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2004 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Г.Энхбат

Г.Энхбат нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

2005 онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийг программ хангамжийн инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн..

Тэрээр банк, санхүүгийн салбарт Мэдээллийн технологийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа системийн эрхлэгч албан тушаалаар эхэлж, 2011 онд Ахлах ажилтан, 2012 онд Суурь системийн хэлтсийн захирал, 2021 онд Мэдээллийн технологийн газрын захирал албан тушаалд aтус тус томилогдон ажиллаж байсан.