Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Баттүшиг

Батсүрэн овогтой Баттүшиг нь 2008 онд АНУ-ын Дикинсоны Улсын Их сургуулийг улс төр судлалын бакалаврын зэрэг, түүхийн бага мэргэжилтэйгээр, 2014 онд АНУ-ын Чикаго-Кентын Хуулийн сургуулийг Жүрис Доктор зэрэгтэйгээр тус тус сурч төгссөн бөгөөд 2014 онд Иллинойс мужийн Хуульчдын холбоонд, 2021 онд Монголын Хуульчдын холбоонд мөн 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд тус тус элссэн.

Тэрээр банк санхүүгийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд  2015-2018 онуудад Өмгөөллийн Жи Ти Эс ХХН-д ахлах хуульч, нөхөрлөлийн гишүүн мөн 2019 онд Өмгөөллийн Ди Би энд Жи Ти Эс ХХН-д хамтран үүсгэн байгуулагчаар тус тус ажиллаж байсан ба 2023 оноос Ондо Холдинг ХХК-ийн стратеги хариуцсан захирал, 2024 оноос Гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Х.Баттулга

Х.Баттулга нь 2023 оны 4 дүгээр сараас Тээвэр хөгжлийн банкны Дотоод аудитын газрын захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Арилжааны банканд 2010 оноос хойш аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажилласан туршлагатай тэрээр 2010-2013 онд Хадгаламж банканд хянан шалгагч, ахлах хянан шалгагч, 2013-2019 онд Төрийн банканд ахлах хянан шалгагч, 2019-2021 оны Кредит банканд Дотоод аудитын хэлтсийн захирал, 2021-2023 онд Тээвэр хөгжлийн банканд зайны хяналтын албаны захирал, ерөнхий аудитын албаны захирал албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байв.

Х.Баттулга нь 2000-2006 онд Улаанбаатар хотын 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2022 онд МУИС-ийн Хууль, зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн Компанийн засаглалын сургалтад хамрагдсан.

Categories
Нүүр

Давуу тал

  • Уян хатан, таатай нөхцөлтэй.
Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

С.Сайнжаргал

С.Сайнжаргал нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Томскийн Улсын их сургуулийн Хууль Зүйн сургуулийг 2018 онд Эрх зүйч мэргэжлээр Бакалавр зэрэг, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийг санхүүч мэргэжлээр 2024 онд Магистр зэргийг тус тус хамгаалж төгссөн.

Тэрээр Кредит банк ХХК-д 2019 оноос хойш Төлөөлөн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга нарт зориулсан Компанийн засаглалын сургалтад хамрагдсан.

С.Сайнжаргал нь 2021 оны 8 дугаар сараас ийнхүү Тээвэр хөгжлийн банк ХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Categories
Нүүр

Бүтээгдэхүүний нөхцөл

Банк бус санхүүгийн байгууллагын зээл

Төгрөг Ам.доллар Евро Юань

Иен

Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. Банкнаас санхүүжүүлэх хэмжээ нийт эргэлтийн хөрөнгийн 80%-иас хэтрэхгүй
Зээлийн хүү /сар/

2.0%-1.6%

1.35%-1.0% 1.35%-1.0% 1.35%-1.0%

1.35%-1.0%

Зээлийн хүү /жил/ 24.0%-19.2% 16.2%-12.0% 16.2%-12.0% 16.2%-12.0% 16.2%-12.0%
Зээлийн хугацаа

36 хүртэл сар

Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,500 ам.доллар болон түүнтэй тэнцэх евро, юань, иен
Нэмэгдүүлсэн хүү

Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү

Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл 

0%

Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа

12 хүртэл сар

Өргөдлийн хураамж 

30,000 төгрөг

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг

Зээлийн бодит өртөг /жилээр/: 19.9%-24.7%

Categories
Нүүр

Бүрдүүлэх материал

  • Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  • Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  • Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол.
  • Компанийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар;
  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет (хуулийн этгээд)
  • Бусад шаардлагатай нэмэлт материалууд
Categories
Ажлын байрыг дэмжих зээл

Давуу тал, онцлог

  • Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх. 
Categories
Ажлын байрыг дэмжих зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

Бүтээгдэхүүн нөхцөл

Ажлын байрыг дэмжих зээлийн бүтээгдэхүүн

Зээлийн хэмжээ /үнэт цаасжуулах/

500,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү /жил/ 

3%

Зээлийн хугацаа /сар/

36 сар хүртэл

Зээл олгосны шимтгэл

Шинээр олгох тохиолдолд олгосон зээлийн дүнгийн 1 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй

Нэмэгдүүлсэн хүү

Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү

Өргөдлийн хураамж

30,000 төгрөг

Бусад

Монголбанкны бусад шаардлага, нөхцөлүүд

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ –
1,000 төгрөг

Зээлийн бодит өртөг /жилээр/: 3.2%

Categories
Ажлын байрыг дэмжих зээл

Тавигдах шаардлага

  • Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж; 
  • Бизнес эрхэлсэн хугацаа 1-ээс дээш жил байх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх;
  • Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх;
  • Хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигч нь Засгийн газрын тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өөрчлөгдөөгүй байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Барьцаа хөрөнгө хангалтгүй ЗБДС-ийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1, 7.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан байх;
  • Банкнаас тавигдсан бусад шаардлага;
  • Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
Categories
Ажлын байрыг дэмжих зээл

Бүрдүүлэх материал

  • Эрхэлдэг бизнесийн танилцуулга;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Орлого, зарлагыг нотлох баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл;
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд.
  • Банкнаас нэмж шаардсан материалууд