Categories
Нүүр

Тавигдах шаардлага

  1. Репо санхүүжилтийн эх үүсвэрийг олгож буй Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангасан байх;
  2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуй нэгж хамрагдах боломжтой;
  3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ*, 200 болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбар;

Монголбанкнаас тавьж буй шалгуур, шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу.
Дэлгэрэнгүй асуулт хариулт харах бол ЭНД дарж танилцана уу.

Categories
Нүүр

Бүрдүүлэх материал

  1. Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  2. Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  3. Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/ 
  4. Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/ 
  5. Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
  6. Бусад шаардлагатай нэмэлт материалууд
Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

С.Цэрэндаш

С.Цэрэндаш нь 2009 онд АНУ-ын Индианагийн Их сургуулийг санхүүч мэргэжлээр Бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуулийг хөрөнгийн удирдлага чиглэлээр Магистр зэрэгтэй төгссөн.

Тэрээр 2009-2013 онд Сангийн Яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн, 2013-2015 онд Төрийн банкны Байгууллагын банкны газрын захирал, 2015-2017 онд Сангийн Яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн, 2017 онд Хөгжлийн банкны ХОМК, ХОС байгуулах бэлтгэл ажлыг хангах албаны дарга, 2017-2019 онд Хөгжлийн банкны охин компани Ди Би Эм ассет менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, 2020-2021 онд Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2021-2022 онд Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, 2022-2023 онд Бүрэнскор ЗМС ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Төслийн зөвлөх, 2023 оны 2 сараас 6 сар хүртэл Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Эрдэнэбаяр

Б.Эрдэнэбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2008 онд Хас банкнаас ажлын гараагаа санхүүгийн шинжээч албан тушаалаар эхэлж, 2012 онд Хас банкны Санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2017 онд Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 оны 3 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 12 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, 2023 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга албан тушаалд тус тус дэвшин томилогдон ажилласан.

2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн удирдлага чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй төгссөн. Люксембургийн Вант Улсад “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллах хугацаандаа Нью-Йоркийн Их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт оролцож, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол олгох (CFA) хөтөлбөрийн хоёр, мэргэшсэн эрсдэлийн менежер (FRM)-ийн нэгдүгээр түвшний шалгалтад тус тус тэнцэж, тухайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Р.Базармаа

Р.Базармаа нь 2021 оны 03 дугаар сараас ТрансБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

2008-2017 оны хооронд зээл, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, факторинг үйл ажиллагаа эрхэлдэг “Финанс энд девеломпент оф майнинг ББСБ” ХХК-д Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан.

1998 онд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас анхны ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тус банканд тасралтгүй 10 жил хянагч нягтлан бодогч, банкны ажилтан, банкны ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан.

Р.Базармаа нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Банк, санхүүч” мэргэжлээр төгссөн ба банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн. Салбартаа 20-иод жил ажилласан туршлагатай бөгөөд үүнээс 10 жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Мөнхбаяр

Б.Мөнхбаяр нь Монгол улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 1998 онд Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр Бакалавр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2002 онд компьютерийн програм хангамжийн инженерчлэл мэргэжлээр Магистр, Япон улсын Токио хотод програм хангамжийн аутсорсингийн төслийн менежмент чиглэлээр тус тус сурч төгссөн.

Тэрээр банк санхүүгийн байгууллагад 14 жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа 1996-2000 онд T&C Co.,Ltd-д ерөнхий менежер, 2000-2004 онд Мобиком корпорацид Системийн администратор мөн 2004-2005 онд маркетингийн менежер, 2005-2010 онд United Solutions International Inc-д Ерөнхий менежер, Гүйцэтгэх захирал, 2010-2014 онд Хасбанкны Мэдээлэл технологийн захирал, 2013-2019 онд GIZ (former GTZ)-д Төслийн удирдлагын зөвлөх, 2014-2018 онд Ариг банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал, 2014 оноос одоог хүртэл CRMC (CRM Consulting LLC, Mongolian Artificial Intelligence Research Institute)-ын Захирал, үүсгэн байгуулагч, 2022 оноос Хөдөө Аж ахуйн Их сургуулийн Аудитор, Мэдээлэл технологийн гэрээт захирлаар одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Т.Баасанжав

Төмөрийн Баасанжав нь Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Тэрээр 2010-2013 онд Хитоцубаши их сургууль, Рочестерийн их сургуулиудад Профессорын туслах, 2014-2017 онд Хөдөө аж ахуйн биржид Ахлах мэргэжилтэн, Арилжааны албаны захирал, 2017-2019 онд Хаан Даатгал ХХК-ийн Дэд захирал, Үйл ажиллагааны газрын захирал, 2019-2021 онд Монгол Даатгал ХК-ийн Дэд захирал, 2021-2023 онд Монгол улсын Хөгжлийн Банкны Санхүүгийн газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Япон улсын Кобэ Их сургуулийг эдийн засаг, макро эдийн засаг мэргэжлээр Бакалавр, Хитоцубаши Их сургуулийг эдийн засгийн Магистр, АНУ-ын Рочестерийн их сургуулийг эдийн засгийн Магистр зэрэгтэй тус тус сурч төгссөн.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Д.Ашидмаа

Дашням овогтой Ашидмаа нь 1984-1989 онд ОХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль, 1996-1998 онд АНУ-ын Виржиния мужийн Политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн

Тэрээр 1989-1990 онд материалимпекс хангамжийн нэгдлийн импортын мэргэжилтэн, 1990-1992 онд Монгол Улсын Хөдөлөмөрийн яаманд гадаад харилцааны мэргэжилтэн, 1992-1996 онд АНУ-ын Монгол улсад суугаа ЭСЯ-ны эдийн засгийн туслах, 1998-2004 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монголын өмч хувьчлалын төслийн санхүүгийн шинжээч, 2006-2007 онд Монголын ипотекийн корпорацид Гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгч, 2004-2009 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн эдийн засгийн бодлогын шинэчлэлийн төслийн бизнес санхүүгийн зөвлөх, 2009-2011 онд Энержи ресурс ХХК-ийн дэд захирал ба компанийн нарийн бичгийн дарга, 2011-2014 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-д Хөрөнгө оруулагчдын харилцаа, засаглал хариуцсан захирал, 2014-2022 онд Хасбанканд Засаглал хариуцсан захирал, Компанийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Ч.Зоригтбаатар

Чансаа овогтой Зоригтбаатар нь 1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр Бакалавр, 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль эрх зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр Бакалавр, Магистр зэрэг тус тус хамгаалж төгссөн.

Тэрээр банк санхүүгийн байгууллагад 25 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа 1996 онд Төрийн өмчийн хорооны хуулийн зөвлөх, 1997-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1998-2006 онд Монголбанкны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, 2006-2009 онд Зоос банканд эрх зүйн газрын захирал, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн, 2016 онд Төрийн банкны ахлах мэргэжилтэн мөн өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр одоог хүртэл ажиллаж байна.

Ч.Зоригтбаатар нь Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Оюунцацрал

Б.Оюунцацрал нь 2021 оны 4-р сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 1996 оноос эхлэн Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан. 2015 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Эрсдэлийн удирдлагын газар, Хяналт шалгалтын газрын даргаар мөн Шинэ эрин медикал ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Б.Оюунцацрал нь 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетыг банкны эдийн засагч мэргэжлээр, 1996 онд МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй сурч төгссөн ба 2005 онд Япон улсын София их сургуульд Олон улсын бизнесийн удирдлага магистр зэргийг тус тус хамгаалж төгссөн.